• Өнөөдөр 2025-09-10

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах гэсэн Х.Нямбаатарын хүсэлтийг УДШ хүлээж аваагүй байна

2025-06-30,   1659

             Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж,  2008-2012 оны хооронд явагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын Клиник төвийн менежментийн хувьчлалтай холбоотой шинэ нөхцөл үүссэн гэж гомдол гаргажээ. Улсын Дээд шүүх Хотын дарга Х.Нямбаатарын хүсэлтийг 2025 оны зургадугаар сарын 26-нд  хэлэлцээд, түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.  Энэ талаар зарим хэвлэлд “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан хариуцагчийн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэх хуулийн үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ” гэсэн байна. 
 
          Ингэснээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежменттэй холбоотой НИТХ-ын тэргүүлэгчдийн 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 01 дүгээр тогтоолоороо Нийслэлийн өмч хувьчлалын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр нь хуулийн үндэслэлгүй байсныг Х.Нямбаатар өөрийн гаргасан гомдолдоо авсан хариугаараа баталж байна гэж хуулийн байгууллагын эх сурвалж хэллээ. 
 
            Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал явагдаж дууссан байна, тиймээс хотын холбогдох байгууллагыг шийдвэрээ гаргаж дуусгавар болго гэдэг шийдвэр УДШ-ээс эцэслэн 2015 онд гарсан байдаг.  УДШ-ийн энэ шийдвэрийг  хотын дарга нар хэрэгжүүлдэггүй, Х.Нямбаатарын үед Ж.Хатанбаатар авчихсан юмыг би эргүүлж авлаа гэдэг олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараагаад эмийн үйлдвэрийг нурааж, газрыг нь 9 тэрбумаар зарсан, эмнэлэг сувиллыг дүүргийн эмнэлгийн харьяа болгож байна гээд тоног төхөөрөмжийг ачихыг нь ачаад зөөхийг нь зөөгөөд үрэн таран хийж байгаа талаар ардын эмч Ж.Хатанбаатар тун олон удаа түмэн олон хийгээд төр засагт хандсан байдаг.   
 
        Эмч Ж.Хатанбаатарын нэр дээр очсон өмч хөрөнгө гэж байхгүй, харин хувьчлалын хүрээнд гэрээний дагуу хийгдсэн нэмэлт хөрөнгө оруулалт, сайн менежмент ноу-хау хийсэн эмнэлгийг нь нийслэлийн өмчлөлд байлгасаар байгаад одоо Х.Нямбаатар гэдэг даргын үед заримыг нь зараад, нэрийг нь өөрчлөөд, бүр дүүргийн эмнэлгийн салбар энэ тэр болгоод үндсэндээ элэгний төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг устгаж байгаа гэдгийг нийслэлийн ажил хариуцсан холбогдох хүмүүс мэдэж байгаа  ч, үүнийг дарга нарт хэлэх хүн одоогоор байхгүй байгааг  хотын мэдээлэлд ойрхон эх сурвалж хэлж байна. 
 
    Нийслэлээс эх сурвалжтайгаар сайт, тв-ээр цацагдаж байсан олон мэдээлэлд Ж.Хатанбаатарын мэдэлд байсан эмнэлгийг хот өмчдөө авлаа гэж дуулиан шуугиан болгож байсан нь үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг ардын эмч Ж.Хатанбаатар олон удаа төр засагт, олон нийтэд хандсан нээлттэй ил захидлаараа давтан хэлж байсан. Энэ  2025 оны эхний таван сард төр засгийн удирдлагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан нээлттэй ил захидлуудын жагсаалт дараахь байдалтай байна. Үүнд:
 
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын эрхэм гишүүд танаа
 
    Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ. 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын  2025/05/20-нд бичсэн захидал  
 
 
2. УИХ-ын 126 гишүүний сонорт  
 
Эрх мэдэлдээ дэндүү эрдэж, иргэдээсээ тасарсан хотын дарга нар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гарган, хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж байна
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны тавдугаар сарын 12-нд бичсэн ил захидал. 
 
 
3. УИХ-ын 126 гишүүний сонорт хүргэх нь. 
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд бичсэн ил захидал
 
 
4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд бичсэн ил захидал 
 
 
5. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа
 
-Төрт ёсоо дээдэлдэг монгол хүнийхээ хувьд танд дахин хандаж байна- 
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны гуравдугаар сарын 31-нд бичсэн ил захидал
 
 
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танаа
 
Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар сэрэмжлүүлэх нь  
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын 26-нд бичсэн ил захидал
 
 
7. Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танаа
 
Хотын дарга хууль зөрчиж, хүн гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байгаа тул дахин Хууль зүй, дотоод хэргийн сайд танаа хандаж байна.
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын 24-нд бичсэн ил захидал
 
 
8. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа
 
    Хуулийн дагуу явж байгаа эмнэлэг, эмч, хууль бус үйл ажиллагаа явуулдаг дарга нарын үйлдлийн өмнө хүчин мөхөсдөж байгаа тул УИХ-ын дарга Танд дахин хандаж байна.
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын17-нд бичсэн ил захидал
 
 
9. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар танаа
 
Төрийн гурав, Их хурлын 126 бүгд үзээгүй, хараагүй, сонсоогүй мэт царайлж байхад Нийслэлийн удирдлагуудын дээрэм, дарангуйлал хэрээс хэтэрч байгааг талаар Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын 10-нд бичсэн ил захидал
 
 
10. УИХ-ын 126 гишүүний сонорт
 
Эмч эмнэлгийн ажилтнууд, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалахад дэмжлэг хүсэх тухай
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын 6-нд бичсэн ил захидал
 
https://ergelt.mn/news/123/single/50388
 
11. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа хүргэх нээлттэй захидал
 
Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй юм бол Монгол Улсад хууль гэж байгаад хэрэг байна уу, УИХ-ын дарга аа
 
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны хоёрдугаар сарын 5-нд бичсэн ил захидал
 
 
12. УИХ-ын дарга П.Амарбаясгалан танаа.
 
Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн газрын албан тушаалтнуудын монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийн талаар  
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 27-нд бичсэн ил захидал
 
 
13. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа
 
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар 2024 онд Төрийн тэргүүн танд дөрвөн удаа хандсан бол 2025 он гарсаар анх удаагаа хандаж байгаа нь энэ.
 
Ардын эмч, доктор  Ж.Хатанбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 17-нд бичсэн ил захидал
 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах гэсэн Х.Нямбаатарын хүсэлтийг УДШ хүлээж аваагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-02 19:49:19
    Зочин: Нямбаатар олон ажилчдыг хохироож бна хэвийн үйл ажиллагаа явуулж бсан эмнэлгийг хааж ажилчдыг нь 4 сараас хойш цалингүй байлгаж маш олон хүнийг хохироож бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 11:28:31
    Зочин: Нямбаатар гж эргүү боловсроогүй дурак хуулиа биелүүлж ажилла, олон хүнийг эрүүлжүүлж эрүүл болгосон буянтай эмнэлэг шүү гөлөг минь хурдан ажлыг нь хэвийн болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 11:28:31
    Зочин: Нямбаатар гж эргүү боловсроогүй дурак хуулиа биелүүлж ажилла, олон хүнийг эрүүлжүүлж эрүүл болгосон буянтай эмнэлэг шүү гөлөг минь хурдан ажлыг нь хэвийн болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 11:28:30
    Зочин: Нямбаатар гж эргүү боловсроогүй дурак хуулиа биелүүлж ажилла, олон хүнийг эрүүлжүүлж эрүүл болгосон буянтай эмнэлэг шүү гөлөг минь хурдан ажлыг нь хэвийн болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 14:14:49
    Ajilchin: Нямбаатараа хууль бус үйлдлээ зогсоогоод хүмүүсийн цалинг өгөөчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 14:11:17
    Zochin: Nyambaatar ene baiguullagin dansig haasnaas bolj 100 garui ajilchid suuliin 3 sar tsalingaa avch chadahgui bna. Naymbaataraa humuusiin tsaling uguuchee. Tanai hotin zahirgaani gadaa iagsah yostoi yumuu tsalingaa avahin tuld
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 14:36:46
    T: Настангуудын ганц даатгалаар үйлчилдэг эмнэлэг байсан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 09:13:54
    Зочин: Энэ доор сөрөг коммент бичсэн хүмүүс юм уншаад ойлгодоггүй мулгуу эсвэл зориуд мушгин гуйвуулах санаатай троллууд эсвэл юу ч мэдэхгүй мөртлөө хэт их мэдэмхийрэгчид байнаа дотор нь ороод үзчихсэн мэт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 08:37:29
    Иргэн: Нямбаатар хуулийг хэрэгжүүлдэггүй, үндсэн хууль. Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, ард олныг төөрөгдүүлж, худлаа мэдээллийг мөн ч их цацсан даа.ЦАГДААГИЙНХАН НЯМБААТАРЫН ХУУЛЬ БУС ДЭЭРМИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ, АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ЭМЧ, АЖИЛТНУУДЫГ НЬ ДОРОМЖИЛЖ, ЗОДОЖ, СҮРДҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙСАН ӨВЧТӨНҮҮДИЙН АМЬ НАСАНД ЗАНАЛ ХИЙСЭН ХАРГИС ҮЙЛДЛҮҮД УДАА ДАРАА ГАРЧ БАЙГАА НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭ, СОШИЛООР ГАРЧ БАЙСАН. ЭМ НЬ ТАСАРЧ , ӨВЧИН НЬ ХҮНДЭРЧ ,ЭРСДЭЛД ОРЖ БАЙГАА ӨВЧТӨНҮҮДИЙН АМЬ НАСЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ? НЯМБААТАР УУ? ХУДАЛ ГЭДЭГ ХУРДТАЙ Ч, ҮНЭНГ ГҮЙЦДЭГГҮЙ ГЭДЭГ. ОДОО НЯМБААТАРТАНГУУД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ, АЖЛАА ӨГЧ ,АТГ-Д ШАЛГУУЛААЧ!!! НЯМБААТАР АА!!! ДАДАЛД ОЧИЖ ҮХРИЙН ФEРМЭЭ ЯАЖ БАЙГУУЛЖ, ЯАЖ ГАЗАР АВСНАА ТАЙЛБАРЛАХ, ШАЛГУУЛАХ БОЛЖ ДЭЭ!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 07:38:24
    зочин: энэ эмнэлэг үндсэндээ Хатанбаатарын гэр бүл үр хүүхэд худ ураг бүр нууц амрагийг нь хүртэл тэжээдэг газар байсан юм маш олон хүн царайгаа ч харуулаагүй 1 ч удаа очиж үзээгүй байж цалин аваад л явж байдаг байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 06:57:40
    Иргэн: Ах дүү нараа тэжээдэг гол обьет байсан юм чинь ингэж улайраад дайрах нь аргагүй хэн ийм амар хоолноос салахыг хүсэхийн.Олон ажилчид хохироод үлдсэн хүний мөсгүй баячигчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 06:57:39
    Иргэн: Ах дүү нараа тэжээдэг гол обьет байсан юм чинь ингэж улайраад дайрах нь аргагүй хэн ийм амар хоолноос салахыг хүсэхийн.Олон ажилчид хохироод үлдсэн хүний мөсгүй баячигчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 21:24:56
    Зочин: SEKSEER TAICHNA SEKSEER VANXANDAAD ANUSDI VANAGN BOOW XXNO DOLOOJ TAWIYYLI BOOBN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 20:00:43
    Зочин: Хатанбаатар гэж үр удамтайгаа дийлдэдгүй шунал бнаа маш олон ажилчдаа хохироосон элэгний нэртэй боловч элэг эмчилдгүй мөнгөнөөс өөр юм боддоггүй шуналтнуудаас Нийслэл нь бүгдийг нь авах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 20:00:18
    Зочин : Хатанбаатарын шунал арай хэтэрсэн шүү 1р хороололд Элэгний эмнэлэг гээд барилга хувьдаа эзэмшиж Уулын аманд СОЦ үеийн том барилга сувилал гээд хувьдаа эзэмшээд байсан шуналд уас хязгаар баых хэрэгтэы
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188