-Төрт ёсоо дээдэлдэг монгол хүнийхээ хувьд танд дахин хандаж байна-
Нэг. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхийн шийдвэрийг хотын дарга, нийслэлийн удирдлага хэрэгжүүлэхгүй, уг эмнэлгийг хотын төсөвт байгууллага хэлбэрээр байлгаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн сар бүх гүйлгээг зогсоож, эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжсэн санхүүжилтийн мөнгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжгүй нөхцөл байдлыг хотын дарга нар өөрсдөө зориудаар зохион байгуулалттайгаар үүсгэсэн. Ингэж эмнэлгийг зориудаар өртэй байгууллага болгохын зэрэгцээ, усыг нь хаалгасныхаа дараа хяналт шалгалт хийлгүүлэх, цагдаа, шүүхэд өгөх зэргээр дарамт үзүүлж, эмнэлгийн үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоох оролдлогыг сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй хийж ирлээ. 2025.03.28-ны баасан гаригт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Бат-очир гэдэг хүн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж, эмнэлгийн хаалга, даргын өрөөний хаалга зэргийг эвдэн орж, шинээр томилогдсон дарга чинь гэж А.Дэлгэрбаяр гэдэг хүнд ЭСКТөвийн гэрчилгээ болон тамгыг өөрсдөөсөө гарган “Цагаан соёт” гэх хувийн хамгаалалтын байгууллагын хүмүүстэй хүч түрэн иж бүрэн хамгаалалтын дор гардуулж байх юм. Бодвол өнөөдөр манай эмнэлгийн гэрчилгээ тамгыг өөрсдөө хийлгэсэн бололтой. Аливаа зүйлд хир хэмжээ гэж бий, эдгээр үйлдлүүд нь хирээс дэндүү хэтэрсэн хууль бус үйлдлүүд болж байна. Эмнэлгийн эмч ажилчдыг бүгдийг хална, солино манай байгууллагын өрөө тасалгаанаас одоохон зайлаад өг гэж хашгирч зандчин танхайрахад эмч ажилчид орох байх газраа олж ядан, 100 гаруй өвчтөнөө орхин явж чадахгүй, арга буюу хөөгдөж туугдан хэцүү нөхцөл байдалтай байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь УИХ, Засгийн газар, НИХТ, НӨХКомиссын тогтоолууд болон ТБОНӨТХуулийн дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал, хууль гэрээний дагуу 2008-2011 оны хооронд 3 жилийн хугацаатай хийгдэж, Аудитлагдаж, дүгнэгдэж, НӨХКомиссын 2012 оны 12 дугаар тогтоолоор баталгаажиж, Менежментийн баг 16 жилийн турш удирдан зохион байгуулж, гүйцэтгэх захирлыг томилон ажиллаж байгаа. Нэгэнт Менежментийн хувьчлал хийгдэж, хууль ёсны дагуу НӨХКомиссын тогтоол, Захиргааны хэргийн шүүхийн гурван шат дамжин, Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгууллагын гүйцэтгэх захирлыг, хотын дарга болон нийслэлийн эрүүл мэндийн газраас томилох ёсгүй гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Монгол Улсын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид Удирдах зөвлөлөөс буюу Менежментийн багаас гүйцэтгэх захирлыг томилдог. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар хууль зөрчиж томилгоо хийж байна. Хотын удирдлагууд өөрсдийн хууль бус үйлдлээ, УАУЭСКТ нь 2000 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллага явж ирсэн гээд түүнээс хойш төр засгийн шийдвэрээр хийгдсэн Менежментийн хувьчлалыг огт бичихгүйгээр баримтыг зориудаар орхигдуулж, хууль бус үйлдлээ хуулийн дагуу үйлдэл хийж байгаа мэтээр мэдээлж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Хоёр. Эмнэлгийн даргаар томилогдсон уу, эсвэл хотын даргаас томилогдсон төлөөлөгч үү гэдэг нь тодорхойгүй хүмүүс эмч ажилтнуудыг дарамталж, шаардлага тавьсан эсэргүүцсэн хүмүүсийг цагдаагаар айлгаж байна. Ажлаа хийж байгаа эмчийг цагдаад барьж өгнө, 100 гаруй хүн хэвтэж эмчлүүлж байгаа эмнэлгийн ус, дулаан цахилгааны мөнгөө төлөх гүйлгээг хийлгэхгүй байж өртэй болгонгуутаа усыг тасалж байгаа энэ бүх үйлдлийн цаана хууль дүрэм журам гэж юм алга, бас төрийн албаны ёс зүй зарчим гэдэг юм бүр байхгүй байна. Өнөөдөр эмнэлгийн эмч ажилчид эмнэлэг рүүгээ орж чадахгүй, эмчлүүлж байгаа өвчтөнүүд маань яаж тавтай тухтай эмчлүүлж эдгэрэх вэ гэдэгт биш, угаалгын өрөөгөө хэрхэн ашиглах вэ гэж бодох хүртэл асуудал хүндэрлээ Ерөнхийлөгч өө. Анагаах ухаанд элэг, зүрх, бөөр гэх мэтчилэнгээр эмч нар, эмнэлэг төрөлжин мэргэшдэг нь дэлхийн жишиг. Элэгний эмнэлэгт ажиллаж байгаа мэргэжлийн мэргэшсэн эмч нарыг нь ажиллуулахгүй, өөр газраас бөөн эмч нар авчирна гэж байгаа нь элэгний эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг эрхийг зөрчиж байна.
Гурав. Элэг судлалын клиник төв нь Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлэх төрийн бодлогоор байгуулагдсан, 34 жил тасралтгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмнэлэг. Төр засгийн бодлого, хотын ИТХ-ын шийдвэрээр менежментийн хувьчлал явагдсан. Хувьчлалын “Нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий...” гэсэн тодотголтой. Энэ дагуу хөрөнгийг 3 жилийн турш, өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байнгын хяналтын дор оруулж, Менежментийн баг гэрээний дагуу бүх зүйлийг хийсэн. Хуулийн дагуу явагдаж дүүрсэн учраас, хуулийн дагуу явагджээ гэдэг нь Монгол Улсын шүүхийн гурван шат дамжин эцэслэн шийдэгдсэн ийм зүйл. Тодруулбал, Төрийн тэргүүн танаас бид хууль бус юм хүсээгүй. Яг үнэндээ бол хууль дүрмийнхээ дагуу, зүй ёсоороо явж байгаа Менежментийн хувьчлал ямар саад бэрхшээлтэй учирч, ямар цаг хугацааг алдаж, яаж хохирч байгаагийн тод жишээ бол ЭСКТөвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлал буюу бид.
Хуулийн дагуу явж өнөөг хүрчихээд бид өнөөдөр хотын даргыг өмөөрдөг сошиал хаягуудаас “Нийгмийн даатгалаа ч төлж чадахгүй байж яах гэж менежментийн хувьчлалд орсон юм”, “Улсын өмчийг түрээсэлж хувьдаа завшсан гэх” эсвэл “Хүүгээ гүйцэтгэх захирлаар тавьсан чинь ашиг сонирхлын зөрчил биш үү” гэх мөн “Хуулийн дагуу явсан чинь хохь чинь” гэсэн зохион байгуулалттай дайралтад өртөж, доромжлуулаад сууж байна. Бид хуулийг хэрэгжүүлж, Менежментийн хувьчлал хууль ёсны дагуу явагдсан учраас эмч Гүрбазарыг гүйцэтгэх захирлаар томилсон нь ашиг сонирхлын зөрчилгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, холбогдох газруудын зөвлөмж зөвшөөрлийн дагуу тавигдсан бас шалгагдсан зүйл гэдгийг энд тодруулан хэлье. Мөн менежментийн хувьчлал хийгдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл нэг өмчийг ч өмчлөөгүй байж, өмчлөөгүй өмчийг түрээслэх ямар ч боломжгүй мэдэж байгаа ч гүтгэсээр л байдаг. Мөн Менежментийн хувьчлал хийгдсэн байгууллагыг хууль бусаар төсвийн байгууллагад харьяалуулан, төсвийг нь өгөхгүй, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хүссэн үедээ зогсоож хааж, УДШ-ийн шийдвэр, хуулийг уландаа гишгэж байгаа дарга нарын хийж байгаа хууль бус үйлдлийн хариуцлагыг манай баг хамт олон үүрэх ёсгүй. Холбогдох хуулиудыг “Илт хууль бусаар” зөрчсөн байна гэдгийг Шүүх байгууллага шат шатандаа тогтоож, хуулийг хэрэгжүүл гээд тогтоол шийдвэр гаргасан байхад албан тушаалдаа эрдээд хууль бус үйлдлийг улам ихээр сөрж хийгээд байгаа эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Дөрөв. Төрийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг хотын дарга гаргахгүй 13 жил хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, буруутгасаар байна. Энэ хугацаандаа хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн хомхой шунал, сувдаг сэтгэлтний золиос болж, Сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүтэл бүтэн хотхон баригдаж, Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр хязгаарлагдсан газартай үлдсэн. Эмийн үйлдвэрийг өнөө маргаашгүй нураах дээрээ тулаад байна. Нийслэлийн харьяа байгууллагуудаар маш олон хууль бус шийдвэр гаргуулж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн байдлыг алдагдуулах, элдэв янзаар үндэслэлгүй гүтгүүлэн буруутгасаар байгааг олон түмэн харж байна. Энд Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал, эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна.
Ерөнхийлөгч өө, УАУЭСКТ бол төрийн бодлогын дагуу ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө 30 гаруй жил тасралтгүй, үндсэн зориулалтаасаа хазайлгүй үнэнч шударгаар ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага. Үүнийг устгахын тулд ийнхүү хууль зөрчин, хүч хэрэглэх нь хэн ч харсан зүйд нийцэхгүй байгааг та анхааралдаа авч, шударга ёсыг тогтооход эгэл жирийн иргэддээ дэмжлэг үзүүлнэ үү.
Тав. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд эмнэлэг нь хэвийн тамга тэмдэг, гэрчилгээ хүчинтэйгээр үйл ажиллагаа нь явж байхад танай харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газар нь А.Дэлгэрбаяр гэдэг хүнд ЭСКТөвийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргаж өгөхөөр ажиллаж байгааг бид мэдээлж, хууль бус үйлдэл, хуурамч тамга тэмдэг хийгдэхээс сэргийлэх арга хэмжээ авахыг сануулсан. Улсын бүртгэлийн газарт ч холбогдох тайлбарыг өгсөн. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Бат-Очир ЭСКТөвийн гэрчилгээ, тамга тэмдгийг А.Дэлгэрбаяр гэдэг хүнд өгч байгаа нь энэ хүмүүс хууль бусаар шинээр тамга гэрчилгээ хийлгэсэн нь тодорхой болж байна. Ийм зүйл гэж байж болдог юм уу. Хууль бус гэрчилгээ, тамга хууль бус зүйлд гэмт хэрэгт ашиглагдсанаас үүдэлтэй хариуцлагыг хууль бус ажилд оролцсон эрх мэдэлтэн албан тушаалтнууд хүлээх нь зүй.
Хотын удирдлага УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна Төрийн алба тэр дундаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар өөрт ногдсон үүргээ биелүүлээгүйгээс болж Менежментийн баг хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй хохирч байна. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал хэрэгжинэ гэж зааж өгсөн. Шүүхийн тухай хуульд ч бас үүнийг тодорхой заасан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас УАУЭСКТ-ийн Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлээд 2015 оноос хойш түүнийгээ дуусгавар болгохгүй байгаа нь нэгдүгээрт албан үүргээ биелүүлэхгүй байгаагийнх нь баталгаа нотолгоо. Хоёрдугаарт эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусдад буюу хотын дарга нарт хууль зөрчих боломж олгож байгаа ноцтой үйлдэл. Нөгөөтэйгүүр эмнэлэг сувиллын газраас зүй бусаар хумслан ашигласан хөрөнгө мөнгөтэй, эрх ашгийн зөрчилтэй хүмүүст эмнэлэг сувиллыг элдвээр буруутган дараагийн алхмаа хийх боломжийг олгож байгаа нь гэмт хэрэгт хамтрагч болж байгаатай адил үйлдэл гэдгийг төрийн тэргүүн та анхааралдаа авна уу.
Монгол түмний үнэт нандин өвийн нэг бол төрт ёсоо дээдлэн хүндлэх явдал. Төрийн хүн, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан Хотын дарга гэдэг хүн ор үндэслэлгүй бусдын талаар гүтгэлэг явуулж, хэвлэл мэдээллээр эрээ цээргүй худлаа ярьж, хууль бус үйлдлүүдийг хээв нэг хийж, ард иргэддээ доромжилж, олны төрдөө итгэх итгэл, зоригийг алга болгох үйлдлийг хийж болохгүй гэж үзэж байна. Иймд эрхэм Ерөнхийлөгч таныг ийм увайгүй үйлдлийг таслан зогсоож, шударга ёсыг тогтооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар
УБ 2025.03.31
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |