Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар 2024 онд Төрийн тэргүүн танд дөрвөн удаа хандсан бол 2025 он гарсаар анх удаагаа хандаж байгаа нь энэ.
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдсан. Улмаар НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал хоёрдугаарт заалтаар “нэг жилээр сунган ажиллуулах” гэж гэрээнд огт заагдаагүй зүйлийг шинээр нэмж гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байж байтал 2014 оны 1 дүгээр сард “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар” хангалтгүй гэж дүгнэн НӨХКомиссын 05 тоот тогтоолыг гаргаснаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 05 тогтоолыг хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015 оны 05 18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 62 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн.
Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдлийг удаа дараа хийсэн. Энэ бүхнийг нь бид тухайн үед нь залруулан бодит байдал, баримт мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээж ирлээ.

Дээр нь нэмэгдээд Нийслэлийн харьяа хянадаг шалгадаг бүхий л байгууллагаас ирж байгаа олон янзын хяналт шалгалт, хууль журам зөрчсөн шахалт шаардлага хэрээс хэтэрч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаж, түүнийгээ цагдаатай хамтран албадан гүйцэтгэх зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. Мөн энэ үйлдлээ зөвтгөхийн тулд хэвлэлүүдээр “Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна” гэх гүжирдлэг, олон нийтийг төөрөлдүүлэх худал ташаа мэдээлэл тараах, өгөх ажлыг хийж байна. Ингэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин нар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг өөрсдийн үзэмж эрх ашигт тааруулж элдвээр гуйвуулан тайлбарлаж, шүүхийн шийдвэрт үнийг нь заагаагүй, 2012 онд хангалтай гэж дүгнэсэн боловч 2014 онд хангалтгүй гэж гарсан, гурван шатны шүүх цааш нь менежментийн багийг хэвээр явуулах чиглэл өгсөн гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан мэдэгдэл хийж байна.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан билээ. Хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох ёстой байтал Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газраас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг бүхий л талаар хавчин гадуурхсан, зогсоох гэсэн оролдлогыг байнга хийж ирлээ. Өчигдөр гэхэд л Нийслэлийн төрийн сангаараа эмнэлгийн гүйлгээ хийх эрхийг хаав. Ингэснээр эмчлүүлэгчид үйлчлүүлэгчдэд хүргэх эмчилгээ үйлчилгээ саатахад хүрч байна, бас эмнэлгийн эмч ажилтнуудын цалингаа авч чадахгүйд хүргэж байна. Ингэж эмнэлгийн үйл ажиллагааг гацаах зогсоох гэсэн оролдлогуудаас гадна Элэгний эмнэлгийг Хүүхдийн эмнэлэг болгоно гэж өвдөж эмнэлэг бараадсан элэгний өвчтэй хүмүүсийг өвдсөн хүүхэд, тэдний эцэг эхтэй дайсагналцуулан талцуулахад хүргэсэн үйл ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь туйлын хүнлэг бус ёс суртахуунгүй үйлдэл болж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арга хэмжээ авч, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн танаас дахинтаа хүсэж байна.
МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН Ж.ХАТАНБААТАР
АХЛАГЧ Монгол Улсын Ардын эмч
АУ-ны доктор, профессор
Монгол Улс Улаанбаатар хот 2025.01.17
| Ардын эмч Ж.Хатанбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ил захидал хүргүүлжээ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |