• Өнөөдөр 2026-10-24

Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ

    "Айчи Нагоя 2026" Азийн пара спортын их наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн төрөлд пара байт харвааны ДАШТ-ий холимог баг болон эмэгтэй багийн төрлийн хошой алтан медальт, эмэгтэй багийн төрлийн хүрэл медальт, пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ мөнгөн медаль хүртлээ.

 

    Тэрбээр Иран, Энэтхэгийн тамирчдыг ялж хагас шигшээд шалгарсан.Хагас шигшээ харваандаа Индонезийн тамирчныг ялж шигшээ харваанд шалгараад байсан билээ. Алтан медалийн төлөөх харваанд БНХАУ-ын тамирчин Гао Зы-Ханьтай учраа тааран өрсөлдөж 7:3-ын харьцаатай ялагдаж Монгол Улсын багийн дөрөв дэх мөнгөн медаль, 10 дахь медалийн эзэн боллоо. Мөн Азийн пара наадмын байт харвааны төрөлд хоёр медаль хүртсэн анхны тамирчин болсон онцлох амжилт үзүүллээ.

 


Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188