Монгол Улсын Их Хурлын эрхэм 126 гишүүний сонорт хүргэх нь
Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, харьяа байгууллагын дарга нараар хууль бус шийдвэр гаргуулж, Монголын энэ цагийн түүхэнд анхных болох уламжлалт эмийн үйлдвэрийг нурааж, газрын хөрстэй тэгшилж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлж, 34 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгээс өвчтэй хүмүүсийг хүчээр гаргаж, их засвар хийх нэрийдлээр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож байгаа балмад ажиллагааны талаар УИХ-ын эрхэм 126 гишүүн Танаа хандаж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Х.Бат-Ирээдүй нь УАУЭСКТ-ийн захирлаар хууль бусаар Дэлгэрбаяр гэдэг хүнийг томилсон. Энэ албан тушаалтнууд, Нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдоод мөн удаагүй байгаа Д.Амгалантай нийлж, цагдаа болон хувийн хамгаалалтын компанитай хүч хавсран эмнэлгийн эмч ажилтнуудыг цагдаагаар айлган яаж балмад авирлаж, ажлаа хийх шаардлага тавьсан эмч нарыг баривчлуулахаар гомдол гарган сүрдүүлж дарамталж, эмч ажилтнуудын болон өвчтөнүүдийн эрхийг зөрчиж байгаа талаар 2025.04.21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан ил захидалдаа /”Өдрийн сонин”-д нийтлэгдсэн/ бид дэлгэрэнгүй бичсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй болон түүний хууль зөрчин томилсон Дэлгэрбаяр нар нэг ээлжиндээ 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг УАУЭСКТ-ийн эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр устгуулж байна. Тодруулбал, тус эмнэлгийн эмч ажилтнуудыг халж, зүй ёсны шаардлага тавьсан эмч нарыг төрийн шийдвэр биелүүлээгүй тул дайчлан баривчилна гэж айлган сүрдүүлээд оронд нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хүмүүс авчирч ажиллуулж байна гэдэг бужигнаан бий болгосон. Ажиллуулахаар авчирсан гэх хүмүүс нь тус эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг эмнэлгээс яаралтай гаргах болон эмнэлэгт хэвтэхээр шинжилгээ өгч дараалал хүлээж байсан хүмүүсийг буцаах ажлыг хийлээ. Өнгөрсөн даваа гаригт тус эмнэлэгт 120 өвчтөн эмчлүүлж байлаа. Гэтэл даваа гаригаас дахин шинэ өвчтөн үзэхгүй, авахгүй байх шаардлага тавьж, 2025.04.27-ны өдөр яаралтай гарга гэсэн учраас сүүлчийн 30 өвчтөнийг өчигдөр буюу ням гаригийн 11 цагт гаргалаа. Эмнэлгийн үнэтэй, нарийн тоног төхөөрөмж хариуцаж ажиллаж байгаа эмч нар Дүүргээс ирсэн эмч нарт шууд уг төхөөрөмжийг шууд ажиллуулах эрх байхгүй байгаа талаар тайлбарлах гэхээр Дэлгэрбаяр нар “тэгвэл шууд ажлаасаа халагдах өргөдлөө өг” гэх мэтээр дарамталж байна. СХД-ээс ирсэн аж ахуйн дарга гэгч Түвшинтөгс гэж хүн нүүлгэлтийн компанийн машинаар эмнэлгийн оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж, компьютер, өвчтөний үйлчилгээний эд хогшлыг сорчлон авч, хог хаягдал шиг хайш яайш ачуулж байна. Мөн НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүйн гаргасан шийдвэрээр Элэгний эмнэлэгт засвар хийх нэрээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг амралтын өдрөөр /2025.04.26-27/ гаргаж, бүх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын хүмүүс бүртгэж авч, ажиллагаатай үгүйг хянаж, ажиллагаагүйг нь актална гэлээ. Ингэж эмнэлгийг хааж, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хогийн цэг рүү ачуулж, актлах гэж байгаагийн цаана Менежментийн хувьчлалын гэрээний дагуу нэмэлтээр оруулсан хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэн бодлого явагдаж байна.
Дүүргийн эмнэлэг, Элэгний эмнэлэг хоёр тус тусын чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллага. УАУЭСКТ нь Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг. Тодруулбал, бүр сар гаруй өмнө ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шалгалтаар орж, магадлан итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна. Гэтэл НЭМГ-аас дөрөвдүгээр сарын 24-нд шалгалт орууллаа гэнгүүтээ мөн энэ өдөр хийлгэсэн хурал дээрээ тус эмнэлэг шаардлага хангахгүй байна гэж дүгнэлт гаргалаа гэх мэтээр зүй бусаар харлуулахыг оролдож байна.
Түүнчлэн заавал шаардлагагүй зүйлд ингэж их мөнгө зарцуулах бүү хэл байгууллага ажилтнуудынхаа дунд спортын тэмцээн зохион байгуулахад ч мөнгө гаргахыг хориглосон Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа. Гэтэл НЭМГ-ын дарга 2022, 2023 онд дотор гаднагүй иж бүрэн их засвар хийсэн эмнэлгийн барилгыг одоо төсвөөс таван тэрбум орчим төгрөг гарган их засвар хийнэ гэж байгаа нь УИХ-аас батлан гаргасан Төрийн хэмнэлтийн хуулийг шууд зөрчиж, хотын дарга нар татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж байна.
Эрх мэдэлтэй хотын дарга Х.Нямбаатар иргэнээ гүтгэж, эмнэлгийн байгууллагын талаар худал мэдээлэл тарааж, НИТХ-ын тэргүүлэгчид УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, эсрэг тогтоол гаргав. Хотын дарга Х.Нямбаатарын доорхи хүмүүсээрээ хийлгэж байгаа ажлыг гардан гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүйн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Төрийн бодлогоор Монгол Улсад анхдагч болж байгуулагдсан уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийг устгаж, газартай тэгшиллээ. Эмч сувилагчдыг бүгдийг халж, европ уламжлалт эмчилгээг хослуулан элэгний чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн сүүлийг мушгиллаа. Уламжлалт анагаах ухааны элэгний эмнэлгийг Дүүргийн нэгдсэн эмнэлгээр бариулж идүүлэн устгах ажиллагааг эрүүл мэндийн салбарт хийж байгаа нь байж болшгүй зүйл.
Одоо Бат-Ирээдүй дарга Зайсан дахь сувиллыг устгах ажиллагаагаа энэ даваа гаригаас эхлүүлж байна. Х.Нямбаатар, Д.Амгалан, Х.Бат-Ирээдүй нарын хотын эрх мэдэлтэй дарга нар Эмийн үйлдвэрийг ЗДТГ-ын даргын лайв дамжуулалттайгаар нурааж, өвчтэй хүмүүсийг эмнэлгээс хөөж гаргаж, ажлаа хийх шаардлага тавьсан эмч ажилтнуудыг төрийн эсрэг олон нийтийг турхирсан гэж буруутган Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлуулахаар айлгаж байгаад Элэгний эмнэлгийг хаасан. Харин Зайсан дахь сувиллыг устгахын тулд шинэ үлгэрүүдээ ярих буй за.
Энд баримт эшлэн тайлбар хийе. Нэгдүгээрт, Зайсан дахь сувилал нь Менежментийн хувьчлалын хүрээнд багтаж байгаа нэг хэсэг. Хоёрдугаарт, социализмийн үед ясны сүрьеэгийн эмнэлэг 40-өөд жил ажиллаж байгаад 10 гаруй жил эзэнгүй хаягдан, 1990-ээд онд балгас болон үлдсэн байсныг Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/88 захирамжаар шаардагдах засварын ажлыг гадна дотны эх үүсвэрээс олж хийхийг даалгасан. Энэ дагуу төсөв хөрөнгө, төрөөс хамаарахгүй эх үүсвэрээс хөрөнгө оруулалт олж, иж бүрэн их засвар хийсэн обьект билээ. Хийсэн ажлын гэрээ, оруулсан хөрөнгө оруулалтыг Улсын комисс үнэлэн баталгаажуулж хүлээж авсан баримтууд нь байх ёстой газраа байгаа гэдгийг хэлье.
Төр, засгийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг хотын дарга гаргахгүй 13 жил хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, байгаа энэ хугацаандаа хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн золиос болж, Сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүхэл бүтэн хотхон баригдаж, Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр хязгаарлагдсан газартай үлдсэн. Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал, эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна гэдгийг би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан захидалдаа дурдаж байснаа энд бас дахин тэмдэглэж хэлье.
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан зүй бус шийдвэрүүдийг гаргаж, Төрийн хуулийг уландаа гишгиж байгаа хотын дарга нар өөрсдийн гаргасан зүй бус шийдвэрээ биелүүлэхийг эмнэлгийн эмч ажилтнуудаас, тэр ч бүү хэл өвчтэй хүмүүсээс шаардан цагдаа, хувийн хамгаалалтыг ашиглан хууль бус шийдвэрүүдээ хүч түрэн гүйцэтгэж, хувьчлал хийгдсэн байгууллагын хувийн хөрөнгө оруулалтыг лацдан хурааж, эвдэн сүйтгэж, хогийн цэг рүү ачуулж, хууль бус үйлдлүүдээ хүчирхийллийн аргаар өдөр шөнөгүй үргэлжлүүлэн үйлдэж байна.
Ийм бусармаг үйл ажиллагааны эсрэг хууль хэрэгжүүлж ажиллахын төлөө өнөөг хүртэл бид тэмцэж, өргөн олон түмэнд үнэнийг хэлж ирлээ. Хотын даргад бидний мэдэхгүй хуулиас давсан эрх мэдэл байдаг уу гэж төрийн тэргүүнээс ч асуулаа. Одоо хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдээ төлөөлөн сууж байгаа эрхэм гишүүд та бүхэнд хандаж байна.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад Монголын ард түмнийг төлөөлөн суугаа ард түмний элч төлөөлөгч та бүхэн хотын даргын хууль бус үйлдлийг таслан зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү гэж хүсэж байна.
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар
УБ 2025.04 28
| Ил захидал |
|
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |