Монголын үндэсний олимпын хорооноос хүүхэд, залуучуудад спорт, олимпизмыг сурталчлах, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эх орныхоо алдарт тамирчдаар бахархах, тэднээс үлгэр дуурайлал авах үзэл санааг төлөвшүүлэх зорилготой “Спортын алдартан – бидний бахархал” уулзалт, ярилцлагыг Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.Уулзалтад Монголын спортын нэрт тамирчид оролцож, спортын замнал, гаргасан амжилт, туулж өнгөрүүлсэн сорилт бэрхшээл, үнэт туршлагаасаа сурагчид, хүүхэд багачуудтай хуваалцаж, тэдэнд урам зориг өгсөн юм.
.jpg)
Энэ удаагийн уулзалтад “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, чөлөөт бөхийн МУГТ Б.Болортуяа, жүдо бөхийн тамирчин, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ А.Адъяасүрэн, жүдо бөхийн тамирчин, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын алтан медальт, “Будапешт-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ К.Ёолк нар оролцлоо.
.jpg)
Уулзалтыг чөлөөт бөхийн ОУХМ, “Сингапур-2010” залуучуудын олимпын наадмын алтан медальт Б.Батцэцэг хөтлөн явуулж, тамирчид болон сурагчдын хооронд нээлттэй, сонирхолтой ярилцлага өрнүүлэв. Тамирчид спортын өндөр амжилтад хүрэхэд авьяас чадвараас гадна тууштай хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл чухал болохыг онцолж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, бэрхшээлийг даван туулахын үнэ цэнийн талаар сурагчдад захилаа.
.jpg)
Мөн сурагчид өөрсдийн сонирхсон асуултаа тамирчдаас асууж, тэдний амжилтын түүх, спортын замнал, амьдралын туршлагаас суралцах, өөртөө итгэх итгэл, урам зориг авах сайхан боломж бүрдсэн юм. Спортын алдартнууд бол хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал, эх орныхоо бахархал билээ. МYOX-ноос олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхэд уриалах, олимпын үнэт зүйлсийг төлөвшүүлэх чиглэлээр энэхүү уулзалт, ярилцлагыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна.
| Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |