Хотын дарга Х.Нямбаатарын хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийн талаар төрийн гурван өндөрлөг, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдэд удаа дараа хандаж байна.
Бид хотын даргыг, хотын удирдлагуудыг хууль хэрэгжүүлэхийг УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Гэтэл хотын дарга харьяа байгууллагуудын удирдлагуудаар маш олон хууль бус шийдвэрийг гарган Уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан эм, эмчилгээ, сувилгаа гэсэн нэгэн цогц болгон хөгжүүлж ирсэн уламжлалт эмнэлгийг цогцолборыг устгах ажиллагаа нь улам эрчимжиж байна.
Уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд Монголдоо анхдагч нь байсан эмийн үйлдвэрийг нурааж, хогийн цэг рүү ачуулснаа гавьяа байгуулсан мэтээр хотын дарга нар хэрхэн “сурталчилсныг” олон түмэн харсан. Хотын удирдлагын энэхүү хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025.04.28-ны өдөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс түдгэлзүүлээд байхад хотын дарга өөрийн биеэр гарч ирээд уг газрыг лхагва гарагт буюу 2025/05/21-нд дуудлагаар худалдана гээд лайвдаж байна. Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад ямар том эрх ашиг хотын даргаар өөрөөр нь лайв хийлгэж чадаж байна аа. Хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаа өөрөө батлан гүйж гарч ирж “сурталчилгаа” хийж байгаа хотын дарга эмийн үйлдвэрийн газрыг хэнд өгөхөөр улайрч байна вэ???
Нөгөөтэйгүүр Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан газар дээр дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа чинь Эрүүгийн хуулиар бол залилангийн гэмт хэрэг биш үү???
Монгол Улсын төр засаг үргэлж өнөөгийнх шиг Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг хараагүй царайлж суухгүй, бас хууль ярьдаг хэрэгжүүлдэг цаг ирэх нь мэдээж. Тэгэхэд шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хууль зөрчин явуулсан дуудлага худалдаа хүчингүй болоход мөнгөө төлж дуудлага худалдаанд оролцогчид яах уу???
Хотын дарга гэдэг эрх мэдэлдээ эрдсэн Х.Нямбаатар гэдэг хүний үйлдэл хуулийн хэм хэмжээнээс аль хэдийнээ давчихаад байна, УИХ-ын даргаа, эрхэм гишүүд ээ, анхааралдаа авна уу???
Монголчуудын уламжлалт анагаах ухаан гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй, түүнийг үргэлжлүүлэн хөгжүүлж үр хойчдоо үлдээх, ач тусыг нь ард түмэндээ хүртээх гэсэн төрийн бодлогоор Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг эмнэлэгтэй, сувилалтай, эмийн үйлдвэртэй, эмийн ургамлаа тариалах газартай гээд цогцоор хөгжүүлэх нь Монгол төрийн бодлого түүний дагуу гаргасан УИХ, Засгийн газар, НИТХ-аас гаргасан шийдвэрээр хийгдсэн ажил.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв энэхүү зорилго, чиглэлээсээ нэг ч удаа ухарч, зорилгоо өөрчилж байгаагүй. 24 цагаар тасралтгүй ажиллаж, эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ үзүүлж ирсэн. 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар манай эмнэлэгт 112 өвчтөн хэвтэн эмчлүүлж, эмч, сувилагч эмнэлгийн ажилтан 70 гаруй албан хаагчтай ажиллаж байв. Гэтэл энэ олон хүний эрх ашгийг юман чинээ санахгүй, хууль бусаар хяхан хавчсаар ердөө 7 хоногийн дотор бүхэл бүтэн эмнэлгийг үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. Ингэхдээ засвар хийнэ гэсэн хаяг өлгөж, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдийг хүчлэн гаргаж, хувийн хамгаалалтын компаниар эргэн тойрноо хамгаалуулж, ачилтын компаниар эмнэлгийн бүх тоног төхөөрөмжүүдийг ачуулж, энд тэндхийн эмнэлгүүдэд тарааж, ажилтнуудыг маань бүгдийг хөөн гудамжинд гаргасан үйлдлийг ардчилсан нийгэмд тэд гүйцэлцүүлж чадав.
Х.Нямбаатар тэргүүтэн Хотын дарга нар уламжлалт гэсэн бүхнийг устгахдаа түүхэн ой санамжийг арилгаж баллуурдах ажлыг хийж байна. Үүний нэг жишээ нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэрийг солих гэж байгаа явдал. 2025/05/16-нд болсон НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтын 8-д Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв) гэж оруулсан байна. /https://khural.ulaanbaatar.mn/news/HOT/1878/
Үйл ажиллагааг нь зогсоогоод хаасныхаа дараа нэрийг нь өөрчлөх шийдвэрийг НИТХ-аар гаргуулж, уламжлалтын эмнэлгийг үүхтэй түүхтэй нь устгах гэж байгаа хотын дарга нар элэгний эмнэлгийн Менежментийн хувьчлалтай холбоотой худал мэдээлэл тарааж, хууль бус үйлдэл хийснийхээ дараа холбогдох байгууллагуудаар нөхөн шийдвэр гаргаж байгааг бид удаа дараа анхааруулж бичиж байгаа.
Төр засаг, төрийн албан тушаалтан иргэдээ сонсдог, хуулиа хэрэгжүүлдэг байсан бол бид ингэж дахин дахин бичээд байх шаардлагагүй байсан. Гэтэл хотын дарга нар хууль зөрчөөд Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас ингэж дахин дахин бичиж байна.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 2014 оны тогтоолыг үндэслэлгүй тогтоол хэмээн хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015.05.18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 620 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн.
Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан энэ шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхийн эсрэг эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг их засвар хийх нэрээр хааж, санхүүжилтийг зогсоож, эмч ажилтнуудыг цалингүй болгож гээд биднийг хохироож болох бүхий л талаар хохироож ирлээ. Одоо шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарчихаад байхад дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Нэр бүтэц өөрчлөх гэдгээр халхавчлан уламжлалт анагаах ухааны эмнэлгийн 34 жил иргэддээ тасралтгүй үйлчилж ирсэн түүхгүй болгох гэж байна. Монголын уламжлалт өв соёл, анагаах ухаан гэсэн бүхнийг устгах үүрэг даалгавар Х.Нямбаатарт Монголын төр засгаас өгөөгүй л байлтай.
Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу УИХ-ын даргаа, эрхэм гишүүд ээ.
УИХ-ын даргаа, Эрхэм гишүүдээ, уламжлалт гэсэн бүхнийг үзэх ядах мэт нурааж, устгаж байгаа хотын дарга нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, УДШүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх дэмжлэг үзүүлнэ үү.
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар
Улаанбаатар 2025/05/20
| Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ |
|
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |