Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар сэрэмжлүүлэх нь
Үндсэн хуулиар баталгаажсан Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, дарга Х.Нямбаатар, түүний дор үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйлдлүүдийн талаар 2025.02.24-д танд ил захидлаар хандсан билээ. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг даалгасан УДШ-ийн шийдвэрийг Нийслэлийн удирдлага хэрэгжүүлэхгүй, Менежментийн багийн бие даасан үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэхгүй, эмнэлгийг хүчээр өөрийн төсөвт байгууллагын харьяалалд байлгасаар байгаа. 34 жилийн турш тасралтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьчлалыг дуусгавар болгохгүй эрх мэдлээ ашиглан төсөвт байгууллага хэвээр байлгаж, санхүүжилтийг гэв гэнэт таслан зогсоож, 100 гаруй эмч, ажилтны цалинг зогсоож хүмүүсийг хохироож байгаа.
2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч Отгонжаргал тус клиник төвийн ерөнхий санхүүч Л.Байгальмаатай ярьж, “Х.Гүрбазар захирлын эрхээр” зөвхөн цалингийн гүйлгээ хийнэ. Өөр ямар ч гүйлгээ хийхгүй, цалингийн гүйлгээг шивж оруул гэсэн. Энэ дагуу Х.Гүрбазар захирлын гарын үсэг, байгууллагын хүчин төгөлдөр тамга бүхий хүсэлтээр тус төвийн ажилтнуудын цалингийн гүйлгээ хийгдсэн. Энэ нь Нийслэлийн Засаг дарга телевизээр Менежментийг багийг тамгаа аваад зугтсан, ажилчдын цалинг тавиулах гэхээр болохгүй байна гэсэн нь худал мэдээлэл тараасан байсан гэдгийг нотолж байна.
Хотын удирдлага биднийг “Тамгаа аваад зугтсан” гэдэг худал мэдээлэл тараасны цаана хууль бусаар шинээр тамга хийлгэх оролдлого явагдаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн албанаас энэ сарын 21-нд эмнэлгийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарт хандаж, “Тамга гээгдүүлсэн тул шинээр бүртгүүлэх хүсэлт ирж байгаа нь ямар учиртай болох талаар тайлбараа ирүүлэх”-ийг утсаар мэдэгдсэн. Бүртгэлийн газарт бид холбогдох баримт тайлбарыг гаргаж өгсөн. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий томилогдсон захирал, хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий тамга байсаар байхад НЭМГ-аас тус төвийн захирлаар хууль бусаар томилогдсон захирал гэх Дэлгэрбаяр нь УАУЭСКТ-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин хийлгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ үйлдлийн талаар тодруулах, тайлбар өгөх зорилгоор Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэстэй 2025.02.25 өдөр манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж уулзан, Шүүхийн шийдвэрүүд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг түдгэлзүүлэх Захиргааны хэрэг үүсгэж байгаа тухай тайлбарлахад ахлах мэргэжилтэн нь “Цагдаагаас бичиг” ирсэн учраас манайх бүртгэсэн, Ерөнхий газраас танайд бичгээр хариу өгнө” гэсэн. Хууль бусаар томилогдсон захирал Дэлгэрбаяр, хууль бусаар хийлгэсэн тамгатай холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй хариуцлагыг Менежментийн баг, тус багаас томилогдсон албан ёсны гүйцэтгэх удирдлага хариуцахгүй. Тиймээс Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танаа болон олон нийтэд сэрэмжлүүлж байна.
УАУЭСКТ-ийн менежментийн баг нь хуулийн дагуу гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Хуулийн дагуу шийдвэр гарвал байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэн өгнө. Харин хууль бус шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын үйлдлийг дагалдан өөрсдөө хууль зөрчигч болохгүй. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар гарсан Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд, Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.
Мэргэжлийн багийн ахлагч Ж.ХАТАНБААТАР
Улаанбаатар хот 2025.02.26
| Ж.ХАТАНБААТАР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛД ИЛ ЗАХИДЛААР ХАНДЖЭЭ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |