Хуулийн дагуу явж байгаа эмнэлэг, эмч, хууль бус үйл ажиллагаа явуулдаг дарга нарын үйлдлийн өмнө хүчин мөхөсдөж байгаа тул УИХ-ын дарга Танд дахин хандаж байна.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг даалгасан Улсын дээд шүүхийн шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд тус эмнэлэг улсын эмнэлгүүдийн адил төсвөөс санхүүжих хуулийн зохицуулалттай хэвээр байгаа. Гэтэл хотын удирдлага нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сан, Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газар зэрэг харьяа байгууллагуудын удирдлагаар хууль бус шийдвэр гаргуулж, эмнэлгийн дансыг хааж, эмнэлгийг нийгмийн даатгал, татвар, харилцагч байгууллагуудад хүчээр өртэй болгож байна. Үүний цаана эмч, эмнэлгийн ажилтнуудыг хоёр сар цалингүй байлгаж байна. Цалингаа цагтаа авч чадахгүй байгаа 100 гаруй хүний амьдрал байр орон сууцны лизинг, хүүхдийн сургалтын зээл, цалингийн зээл, эрүүл мэндийн болон нийгмийн бусад даатгалууд төлөгдөхгүйгээс үүдэлтэйгээр хохирч байна. Хотын дарга нар ингэж өөрсдийнхөө хууль бус шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Монгол Улсын эгэл жирийн 100 гаруй айл өрхийн хэвийн амьдралыг эрсдэлд оруулж, хууль төдийгүй хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүдийг хийж байна. Ардчилсан, хууль дээдэлдэг, хүний эрхийг хамгаалдаг төртэй улсад ийм зүйл байж таарах уу.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын Клиник төв бол уламжлалт анагаах ухаанаа сэргээн хөгжүүлэх төрийн бодлогоор байгуулагдсан, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах үүргээ 34 жил тасралтгүй биелүүлэн ажилласан Элэгний эмнэлэг.
1991 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны шууд харьяанд, БНМАУ-ын Эрүүл мэндийн яамны сайдын тушаал, Хотын даргын хамтарсан захирамжаар байгуулагдаж, 2008 оны есдүгээр сарын 8-ныг хүртэл Хотын дарга уг эмнэлгийн захирлыг томилох чөлөөлөх эрхийг хэрэгжүүлж байсан. Харин Улсын Их хурлын 56, Засгийн газрын 34, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 128, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 73 дугаар тогтоолын дагуу Улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, улмаар Нийслэл хоттой 2008 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлалын гэрээг албан ёсоор гурван жилийн хугацаатай байгуулан ажиллаж, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2012.01.17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Хангалттай” гэж дүгнэгдэж дууссан. Иймд Мэргэжлийн удирдлагын баг 2008 оноос хойш 16 жилийн турш УАУ-ны ЭСКТөвийн үйл ажиллагааг удирдах үүргийг гүйцэтгэж, Эмнэлгийн гүйцэтгэх захирлыг хуулийн дагуу 2012 онд томилон ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар уг Клиник төвийн гүйцэтгэх захирлыг томилох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд байгуулагдсан цагаас нэг удаа ч томилж, чөлөөлж байсан удаагүй билээ. Гэтэл НЭМГ нь хотын удирдлагаас өгсөн хууль бус шийдвэрийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлсэнгүй гэж цагдаад гомдол гаргасан. Хууль ёсоор бидний үйл ажиллагаанд оролцох эрхгүй хүмүүс ингэж цагдаагийн байгууллагын ажилд хоосон ачаалал үүсгэж, хүн хүчний нөөц болон татвар төлөгчдийн мөнгийг үрэгдүүлж байна.
2025.02.11-нд хотын дарга П.Эрхэмбулганы оронд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн даргаар ажиллаж байсан Х.Бат-Ирээдүйг томилсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Хотын даргын энэ томилгоотой зэрэгцээд Элэгний эмнэлэгт дахин Дэлгэрбаяр гэдэг шинэ захирал томилогдсон гэж НЭМГ-ын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Дулмаа манай эмнэлгийн хүмүүс рүү ярьж, энэ Дэлгэрбаяр гэдэг хүний нэр дээр цахим гарын үсэг нээж, тамгагүйгээр гүйлгээ хийх гэх мэтээр илт хууль бус зүйл ярьсан. Ийм хууль бус зүйл ярьж байгаа хүмүүс байгууллагын тамгыг ашиглаж, эмнэлгийг буруутан болгох юу руу ч аваачиж хутгаж мэдэх эрсдэлтэй.
Элэгний эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгоно, сувиллын байрыг нь өрхийн эмнэлэгт өгнө гэх мэтчилэнгээр олон нийтэд, иргэдэд, салбарынханд буруу ташаа ойлголт өгөх худал мэдээллийг энд тэндээс байнга явуулж байна. Бас айлган сүрдүүлэх технологи ашиглаж, бүхий л талаас дарамталж байна. Баасан гаригийн орой гэрээ байгуулж, амралтын өдрөөр хувийн хамгаалалтын байгууллага руу хамгаалалтыг шилжүүлж авна гэсэн бол одоо төрийн тусгай хамгаалалтад авлаа гэх л дутуу байна.
Бид хуулийн хүрээнд явагдсан хувьчлал, хуулийн дагуу дуусна гэж төрд, хуульд итгэж хүлээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдэл үргэлжилсээр. Хотын даргад эрх мэдэл бий. Гэхдээ дарга эрх мэдэлтэй байлаа гээд төрийн бодлогын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа эмнэлгийг, төрийн өмчийг ганц ч төгрөг төлөлгүй дээрэмдсэн гэж гүтгээд байх нь шударга ёсонд нийцэх үү. Нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалын гэрээгээр хувийн өч төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгэчихээд эцэст нь төрийн өмчийг дээрэмдсэн гэж үлгэр ярьж хүн гүтгээд байж болох уу.
Менежментийн хувьчлал явагдахаас өмнө ч л эдгээр эмнэлэг, сувиллын байранд ард түмний эрүүл мэндийн үйлчилгээ 24 цагийн турш тасралтгүй явж байсан, менежментийн хувьчлал явагдаж дүүрсэн ч, ард иргэд эмнэлгийн тусламжийн үйлчилгээгээ өдөр шөнөгүй үргэлжлүүлэн авсаар явж байгааг төр нь ч, түмэн олон нь ч харж байна. Дарга хүн эрх мэдэлтэй байлаа гээд олон түмний нүдэнд ил тодорхой, бодитой зүйлсийг мушгин гуйвуулж, Хатанбаатар хувьдаа улсын өмчийг луйвардаад, дээрэмдээд ашиглаад байна гэж худал мэдээлэл тараагаад байж болох уу. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг ардчилсан нийгмийн зарчим хотын даргад хамаагүй гэж үү.
УИХ-ын дарга Танд бид Элэгний эмнэлгийн талаар удаа дараа хандаж байгаа бөгөөд үүнийгээ олон нийтэд нээлттэй ил захидал хэлбэрээр хүргэж байгаа. Учир нь бидэнд, бидний үйл ажиллагаанд олон түмний нүднээс нуух зүйл байхгүй. Бид Төрийн хуулиа дээдлэн хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
УАУЭСКТөвийн Мэргэжлийн багийн ахлагч намайг хуулийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргавал, тамга тэмдгийг хуулийн дагуу хүлээлгэн өгнө гэдэг тайлбараа бид албан ёсоор цагдаагийн байгууллагад өгсөн, УИХ-ын дарга танд 2025.01.27-нд илгээсэн ил захидалдаа ч тодорхой бичсэн. Үүнийгээ ч дахин хэлье.
Хотын дарга эрх мэдэлтэй байж болно, харин эрх мэдэлтэй даргын дарамт дарангуйлал дор гарсан хууль бус шийдвэрийг дагаж, эгэл жирийн иргэд бид хууль зөрчигч болж, хохирч байгаа дээрээ нэмж хохирч болохгүй.
Төрийн хуулиа дагасан эмч, эмнэлэг буруутан болж, хууль зөрчиж байгаа дарга түрэмгийллээ тогтоодог, иргэнээ эрх мэдлээр дарангуйлдаг ийм тэгш бус байдал нийгэмд газар авах нь цаашдаа нийгэмд ихээхэн сөрөг үр дагавартай эрүүл бус хандлагыг бий болгох аюултай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх, шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг үндэслэн, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүсье.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, элэгний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн, 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгт хотын удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, хотын удирдлагуудын түгээж байгаа мэдээлэл үнэнтэй нийлж байгаа эсэхийг УИХ-ын дарга Та бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлыг хэсэг байгуулан шалгаж тогтоож өгнө үү.
Мэргэжлийн багийн ахлагч Ж.ХАТАНБААТАР
Улаанбаатар хот 2025.02.17
| Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Танаа |
|
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |