• Өнөөдөр 2025-03-15

Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр албажаагүй байна

2021-01-19,   974

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас  нь чөлөөлөх шийдвэр гарсан гэх мэдээлэл гарсан.
 
Тэгвэл үүнийг тус телевизийн сэтгүүлч  Б.Пүрэвээс тодруулахад “Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн удирдах зөвлөл хуралдлаа. Энэ хурлаар арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Н.Дэмбэрэлийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Учир нь, түүнийг томилгоог хаалттай явагдсан гэж үзэж байгаа. Цаашид Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонх үзсэн. Мөн манай телевизийн 520 гаруй ажилтан, иргэний нийгмийн 28 байгууллагын төлөөлөл гарын үсэг зурж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилгооны сонсгол явуулж, нээлттэй шалгаруулахыг шаардаж байгаа юм. Энэ телевиз бол олон нийтийн статустай учир сонгон шалгаруулалт ил тод байх ёстой. Түүнчлэн МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн хууль, журамд Ерөнхий захирлыг  нээлттэй сонгон шалгаруулна гээд тодорхой заачихсан байгаа. Харин өнөөдрийн удирдах зөвлөлийн хурлаар чөлөөлөх шийдвэр гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь Үндэсний зөвлөлийн шийдвэр гарчихвал түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн үг” гэв. 

Мөн тус телевизийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээс энэ талаар тодруулахад “Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Одоогоор удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн тогтоолыг албан ёсоор аваагүй байгаа” гэх мэдээллийг өглөө. Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон билээ. 

Н.Дэмбэрэл гэж хэн болох талаарх мэдээллийг эндээс уншина уу.
 

Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр албажаагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 00:27:29
    Доржоо: Зүгээр урдах ажлаа хийж болдоггүй л юм байх даа бөөн улс төржилт хаа сайгүй тамын тогооны үлгэр
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188