• Өнөөдөр 2025-04-27

108 утсанд өсвөр насны хүүхдийн дуудлага 45.3 хувийг эзэлж байна

2023-04-18,   673

               Нийслэлийн шуурхайн зөвлөгөөний өчигдрийн хуралд өнгөрсөн долоо хоногт 108 дугаарт ирсэн дуудлага, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгчээ. Дуудлагын дагуу гэр бүл, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн.

               Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн. Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан гэжээ.

 
 
 
 
 

108 утсанд өсвөр насны хүүхдийн дуудлага 45.3 хувийг эзэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188