• Өнөөдөр 2025-04-27

Хүчтэй шуурга, гамшигт үзэгдэл болох үүднээс Ховд аймагт өнөөдөр сургууль, цэцэрлэг амарна

2023-04-18,   519

           ОБЕГ-аас баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болох талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл үүний улмаас өнөөдөр Ховд аймагт сургууль, цэцэрлэгүүд амрахаар болжээ.
 
             Тодруулбал, Тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр шуурхай штаб хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийн үр дүнд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, эрүүл мэнд, эрчим хүч, дулааны станц, мал эмнэлэг, хэв журам сахиулах мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай шийдвэр гаргасан байна.

Хүчтэй шуурга, гамшигт үзэгдэл болох үүднээс Ховд аймагт өнөөдөр сургууль, цэцэрлэг амарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188