• Өнөөдөр 2025-05-14

"Улаанбаатар хаврын баяр-2023" өнөөдөр эхэлнэ

2023-04-14,   699

             Үндэсний эв нэгдэл, монгол өв, соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна.

          Тодруулбал, өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд  болох “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна.

    Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэх юм. 

"Улаанбаатар хаврын баяр-2023" өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188