• Өнөөдөр 2025-05-15

Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал энэ сарын 25-нд товлогдлоо

2023-04-12,   750

                      Нийслэлийн Прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл гэм буруугийн шүүх хуралдааныг товлох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
      Шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг товложээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр 10:30 цагт шүүх хурлыг товлосон байна. Сануулахад, түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлтийг үйлдсэн юм.
 

Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал энэ сарын 25-нд товлогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188