-Сайн байна уу. Та өөрийгөө бидэнд танилцуулна уу?
-Намайг Александрын Ариунболор гэдэг. Дарханд төрж өссөн. МУИС-д суралцаж төгссөн цагаасаа одоог хүртэл гадаад хүмүүст монгол хэл зааж байна.
-Та тэс өөр салбарын хүн юм байна.Ямар жимээр эмийн ургамал,гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбогдчихов?
-Биднийг багад манайх идэшний ногоогоо тариалж, зоорилоод жилийн турш хэрэглэдэг байсан. Тиймээс эмийн ургамал тариалах нь надад их ойр дөт байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ гол шалгаан нь би хорь гаруй насандаа хүнд өвчин тусаад эмнэлгээр яваад илааршиж чадалгүй эмийн ургамлаар эдгээсэн. Энэ учгаар л эмийн ургамалтай холбогдсон түүхтэй.

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь таны хобби байсан уу эсвэл хэрэгцээ байв уу?
-Аль аль нь гэж хэлж болох байх. Эхэндээ эмийн ургамлуудыг холиод өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй өгдөг байлаа. Манай анхны бүтээгдэхүүн эмийн ургамлуудтай зөгийн бал байсан. Ходоодны асуудалтай олон ч хүн хэрэглэж эдгэрээд талархахад их урам авдаг байлаа. Би өөрөө маш эмзэг мэдрэмтгий арьстай. Байнга харшилна,хуурайшина,улайна.Таарсан гоо сайхны бүтээгдэхүүн олно гэдэг бол амаргүй. Бас бамбайн дутмагшилтай болохоороо хурдан хордлогонд орчихно. Юунаас хордсоноо заримдаа олохгүй. Нэг удаа салфеткан маск тавиад илүү гарсныг нь хүзүүндээ түрхчихсэн. Өмнө нь ч бас хааяадаа адилхан л түрхчихдэг байсан. Тэр удаад маш хурдан хордлогонд орсон. Маскны үнэрт ч их мэдрэг шинж илэрсэн. Ургамал ууж хороо тайлаад судлах хоббигоороо судалтал хүний идэж буй хоол хүнс олон эрхтэн системээрээ боловсруулагдаад ихэнх хороо гадагшлуулчихдаг тогтолцоотой юм байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүн шууд арьсны сүвээр шингэж цусанд орж олон өвчний үүсгэвэр болох боломжтойг мэдсэн. Эндээс л өөртөө зориулж гоо сайхны бүтээгдэхүүн хийх сэдэл төрж урт хугацаанд судалж, туршиж, бүтэлгүйтэж өнөөдрийн Biostyle-н бүтээгдэхүүнүүд төрсөн.
-Та идэж болох гоо сайхны бүтээгдэхүүн гэдгээ илүү тодруулаач?
-Яг энэ цаг үед дэлхий дээр цэвэр байгалийн, идэж болдог гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн хүсэмжит бүтээгдэхүүн болж байна. Идэж болдог найрлагатай,идсэн ч хордох зүйлгүй гэсэн үг.Бидний уламжлалд ч таргаар нүүрээ цэвэрлээд бор цайгаараа угаачихаад сүүний зөөхийгөө түрхчихдэг байсан. Цас мөсний ус, голын ус гээд амьд байгалийн усаар үсээ угаагаад ганга үнэртүүлчихсэн явдаг гээд дурдвал бидний дээдэс эко хэрэглээтэй.
-Та онцлох бүтээгдэхүүнээ дурдвал?
-"АМЬД КОЛЛАГЕН","ҮСНИЙ ТОС","ҮЕНИЙ ТОС" гурвыг онцолмоор байна. АМЬД КОЛЛАГЕН бол үрчлээний эсрэг, эхний хэрэглээгээрээ л үр дүнгээ харж болдог маск юм. Анх хийхдээ үрчлээний эсрэг, цайруулах, чийгшүүлэх зорилготой байсан ч хүмүүсийн хэрэглээний явцад батганд маш өндөр нөлөөтэй нь мэдэгдсэн. ҮСНИЙ ТОС цэвэр эмийн ургамлууд өндөр чанар бүхий тосоор үйлдвэрлэдэг. Үс халцарч унасанд түрхэхэд маш хурдан ургадаг, уналт багасдаг гээд олон асуудлыг шийдэхээс гадна нойргүйдэл, толгойн өвдөлт, тархины судасны нарийсалтад гаргууд үр дүнтэй. Хэрэглэгчдийн маш их таашаадаг, бие биедээ санал болгодог бүтээгдэхүүн. ҮЕНИЙ ТОС өвдөг бохирох, өвдөлт өгөх, хөдөлгөөн хязгаарлагдсан нөхцөлтэй хүмүүс хэрэглээд богино хугацаанд үр дүнгээ өгдөг. Түүнчлэн үений хагалгааны заалттай хүмүүс ч их хэрэглэдэг. Солонгост ажилладаг монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг тос. Гар сарвуу, тохойн үе, хуруу, шагай, мөрний мэдрэлийн өвдөлтөд хэрэглэдэг. Өөр хэд хэдэн онцлог бүтээгдэхүүн бий. Энэ удаад эдгээрийг онцлоод ярья.

-Хадгалах хугацаа, хэрэглэх онцлогийн тухайд?
-Дээр хэлсэнчлэн манай бүтээгдэхүүнүүд цэвэр ургамлын, ямар ч хадгалагч бодис, хугацаа уртасгагч ороогүй тул хоол хүнсний адил муудах, хадгалах горим шаардах зэрэгт анхаарах хэрэгцээ гардаг. Мөн хэрэглэгчийн боловсрол шаарддаг. Үүнтэй уялдаад бүтээгдэхүүний тайлбарыг зөвхөн пэйж хуудастаа бичдэг. Хэрэглэгчдийнхээ гар дээр шилэн савалгаатай "НҮЦГЭН" бүтээгдэхүүн л тавьдаг. Энэ нь хог хаягдал багасгахад бидний оруулж буй хувь нэмрээс гадна "НҮЦГЭН БҮТЭЭГДЭХҮҮН" худалдах туршилт хийгдэж байна. Хэрвээ хэрэглэгчид бүх зааврыг цахим мэдээллээс авч хэрэглээд дадчихвал олон гялгар хаягдлыг халах боломж бийг ч үгүйсгэхгүй. Манай бүтээгдэхүүн хугацаа богинотой тул зөвхөн захиалгын дагуу гар аргаар хийгдэж цоо шинээрээ хүргэгддэг. Бага насны хүүхдээс эхлүүлээд хүнд өвчтэй хүмүүс ч санаа амар хэрэглэх байгалийн хүч чадлыг бишрүүлсэн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнээр санал болгодог.
-Таны ажил үйлст өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
| А.АРИУНБОЛОР: ИДЭЖ БОЛОХУЙЦ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |