• Өнөөдөр 2025-08-05

Автомашин шатсаны улмаас гурван хүн түлэгджээ

2023-04-10,   722

             Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл  өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын Сонато-6 загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн 51 настай С, иргэн 40 настай Г, иргэн 43 настай Г нар түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

Автомашин шатсаны улмаас гурван хүн түлэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188