• Өнөөдөр 2025-04-28

ТАНИЛЦ: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

2023-04-09,   741

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох дөрөвдүгээр сарын хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг дөрөвдүгээр сарын 14, 25-нд олгоно.
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг дөрөвдүгээр сарын 25-нд,
Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох юм байна.

ТАНИЛЦ: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188