Булган аймагт автомашины тээшнээс хүлээтэй цогцос олдсон онц ноцтой гэмт хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс 62 настай Г-г автомашины тээшнээс хүлээтэй, амиа алдсан байдалтай олдсон талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Амиа алдсан 62 настай Г-нь Эрдэнэтэд амьдардаг бөгөөд тухайн өдөр таксинд явахаар гэрээсээ гарчээ. Улмаар таксинд явж байтал 26 настай Д, 31 настай А, Б нар “Адууны эрэлд явах гэсэн юм. Таксины мөнгийг нь өгье. Үйлчлээд өгөөч" хэмээн авч явсан байна. Ингээд Булган аймгийн Орхон сумын нутагт зорчиж, явах замдаа жолооч Г-г зодож, автомашиных нь тээшинд чихжээ. Цаашлаад малчин айлын гадна очих үеэр амь хохирогч тусламж хүсэж орилоход түүнийг зодож ухаан алдуулан, улмаар тээшинд нь цоожилж явжээ.
62 настай эрэгтэйг хөнөөж, тээшиндээ хийж явсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ |
|
2025-04-27 15:07:10
2025-04-27 13:53:11
2025-04-27 13:30:59
2025-04-27 13:09:00
2025-04-27 12:24:39
2025-04-27 11:58:40
2025-04-27 11:40:34
2025-04-27 10:54:04
2025-04-27 09:54:18
2025-04-27 09:08:11
2025-04-27 08:52:33
2025-04-27 08:38:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |