• Өнөөдөр 2025-05-13

Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтарна

2022-11-29,   303

      Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан айлчлалын үеэрээ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин болон Берлин хотын Хууль зүйн сайдтай уулзаж, санал солилцлоо.

      ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэлийг онцгойлон сайшааж, цаашид Монгол Улсын эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

     Харин ХБНГУ-ын Берлин хотын Хууль зүйн сайдтай шүүхийн цахимжуулалт болон цахим хавтаст хэргийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болон түүний давуу, сул талуудын талаар санал солилцож, сайн туршлагаас судлав


Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188