• Өнөөдөр 2025-05-13

Сураггүй алга болсон малчин осгосон байдалтай олджээ

2022-11-29,   396

   Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн Далангийн зүүн даваа гэдэг газарт тус сумын харьяат малчин А нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. 

    Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 57 настай А-г арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, Таван худаг гэдэг газраас эсэн мэнд олжээ. Улмаар иргэний нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд яаралтай хүргэсэн байна.

 
 

Сураггүй алга болсон малчин осгосон байдалтай олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188