• Өнөөдөр 2025-05-13

ОТГОН СУМЫН ЦАГ УУРЧ В.БАТЖАРГАЛ: ӨНГӨРСӨН ШӨНӨ МАНАЙ СУМАНД -45.3 ХЭМ ХҮРЧ, ХҮЙТЭРСЭН

2022-11-29,   508

     Завхан аймгийн Отгон суманд -43 хэм хүрч хүйтэрсэн нь1975 оноос хойших хамгийн хүйтэн шөнө болж өнгөрлөө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тус  сумын цаг уурч В.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн шөнө агаарт -42.7, хөрсөнд -45.3 хэм хүрч хүйтэрсэн. Сүүлийн хоёр жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн хүйтэн шөнө боллоо. Одоо манай суманд -38.5 хэм хүйтэн, үүлгүй байна” гэлээ.

    Дашрамд дурдахад, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр -38-43 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23-28 градус, бусад нутгаар -27-33 хэм хүйтэн хоносон байна.


ОТГОН СУМЫН ЦАГ УУРЧ В.БАТЖАРГАЛ: ӨНГӨРСӨН ШӨНӨ МАНАЙ СУМАНД -45.3 ХЭМ ХҮРЧ, ХҮЙТЭРСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188