Монгол улс 7300 км хатуу хучилттай авто замтай болж, 21 аймаг 110 сумаа холбоод байна. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хамгаалах вэ гэсэн асуудал зам барихаас дутуугүй чухал ажил болжээ. Өнгөрсөн жилүүдэд даац хэтрүүлж зам эвддэг муу зуршил манайд бараг заншил болтлоо нутагшсан. Харин үүнээс болж татвар төлөгчдийн мөнгө, улсын төсөв, гадны өр зээлээр барьсан зам гүүр эвдэрч, эвдэрсэн замын нүх цоорхойноос болж эрдэнэт хүний амь нас эндэж байна.
Гэтэл түлш шатахуун тээвэрлэж байна, ургац хүнс зөөж байна, цемент шохой тээж байна гэх элдэв шалтгаар холбогдох хууль дүрэм зөрчиж авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү жин тонн, овор даацтай тээвэр хийх нь хэрээс хэтрээд байсан юм. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор 2443 хүн амь насаа алдаж 18456 хүн гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон. Эдгээр хүмүүсийн хэдэн хувь нь даац хэтрүүлэн зам эвдэж хувиа бодон бэртэгчин авирласан нөхдийн буруугаас болж хохирсон бол гээд бодохоор сэтгэл өвдөнө.
Даац хэтрүүлсэн тээврийн харгайгаар эвдэрсэн зам, цоорсон нүхнээс болж хэдэн аймшигт осол гарч, хэчнээн халуун амь гэртээ харьж чадахгүй эндсэн бол гэхээс зүрх хөндүүрлэнэ. 40 литрийн саванд 200 литрийн торхтой ус хийж болдоггүйн адил 44 тонны даацтай зам дээр 80-аас 100 тонн ачаа аччихаад давхиад байхаар юу болдгийн бодит жишээ бол Өмнөговь-Дундговь чиглэлийн зам.
Өнөөдрийн байдлаар 1 км авто замын барилгын ажлын төсөвт өртөг замын зэрэглэлээсээ шалтгаалаад 860 саяас 3 тэрбум 694 сая төгрөг байгаа гээд бодохоор даац хэтрүүлэн даврагчид улсад хэдэн их наядаар хэмжигдэх хохирол учруулж байгаа нь харагдана. Харин энэ намраас ЗТХЯ даац хэтрүүлдэг ийм даварсан явдалтай даацтай тэмцэж эхэлсэн нь зөвхөн амиа бодож, ашиг харж мөнгө цагаан нүд улаан болсон нөхдийн эгдүүг багагүй хөдөлгөв. Ялангуяа энэ шийдвэр шатахууны болоод уул уурхайн компаниудын уурыг хүргэж уушгийг сагсайлгаж буй бололтой. Монгол хуультай төртэй улс. Монголын хууль гурав хоног гээд мөнгөтэй эрхтэй нь хуулиа дэвслээд байвал төр байхын утга юун.
Тиймээс эрдэнэт хүнээ, эх орны замаа бодож даац хэтрүүлэлттэй тэмцсэн даацтай энэ шийдвэрийг ард түмэн алга ташин дэмжиж байгаа.
Тэгээд ч уул уурхайн компаниуд түлш шатахуунаа заавал авто замаар тээх шаардлага өнөөдөр үгүй болсон. Улаанбаатараас Цогтцэций хүртэл төмөр замаар тээвэрлэх боломж бүрэн бүрдсэн.
Нэг хэсэг этгээд даац хэтрүүлж зам эвддэг, эвдсэн тэр замаас нь болж иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байдаг эмгэнэлт явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй.
| ДААЦТАЙ ХОЛБООТОЙ ДААЦТАЙ ШИЙДВЭР |
|
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |