• Өнөөдөр 2025-05-13

ГХЯ: БНСУ-Д БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ НЭГ НЬ УХААН ОРООГҮЙ

2022-11-29,   284

     БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны мэргэжилтнээс тодруулахад “Бэртсэн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа. Харин  нэг иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Бусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа” гэв.


ГХЯ: БНСУ-Д БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ НЭГ НЬ УХААН ОРООГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188