• Өнөөдөр 2025-05-13

ЦЕГ: Бусдын толгойг цохиж гэмтээсэн эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгсөн

2022-11-28,   524

       Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байсан эмэгтэйн толгой руу танихгүй эмэгтэй алхаар цохиж хагалсан гэх бичлэг тараад байна. Тэгвэл цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 20-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны цэцэрлэгт хүүхдээ авч байсан иргэний толгойн тус газар нь цохиж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус хэргийн дагуу шалгахад 22 настай иргэн “А”-г эмэгтэй “Ц” толгойн тус газарт нь цохиж, гэмтээсэн болох нь тогтоогдсон. Хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Харин иргэн “Ц”-г СЭМҮТ-ийн хяналтад байлгахаар хүлээлгэн өгсөн” гэв. 

 

ЦЕГ: Бусдын толгойг цохиж гэмтээсэн эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188