• Өнөөдөр 2025-05-13

Орхон голын мөс цөмөрсний улмаас суусан машиныг татан гаргажээ

2022-11-28,   318

    Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Богчоор даваа гэдэг газар Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 15:05 цагт хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг татаж гаргасан байна. Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо тэр дундаа хөлдсөн гол, нуур гатлахдаа сонор сэрэмжтэй байж, аюулгүй замыг сонгохыг уриалж байна.

Орхон голын мөс цөмөрсний улмаас суусан машиныг татан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188