• Өнөөдөр 2025-05-13

Саудын Арабын ханхүү шигшээ багийн гишүүн бүрд Rolls-Royce машин бэлэглэжээ

2022-11-28,   334

     Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман ДАШТ-ний эхний шатны тоглолтод Аргентины багийг ялсан шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce Phantom автомашин бэлэглэсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ жил үйлдвэрлэсэн Phantom загварын үнэ нь $460 - $550 мянган доллар. Арваннэгдүгээр сарын 22-нд Саудын Арабын шигшээ  аргентинчуудыг 2:1 харьцаатайгаар дуулиантайгаар хожсон юм. С хэсгийн тэр тоглолт Лусаилын Үндэсний цэнгэлдэхэд болсон бөгөөд Лионель Мессийн 10 дахь минутын торгуулын цохилтын хариуд нь саудчууд Салех Аль-Шехри (48), Салим Аль-Давсари (53) хоёрын гоолоор хариу барьжээ.

 

Саудын Арабын ханхүү шигшээ багийн гишүүн бүрд Rolls-Royce машин бэлэглэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188