• Өнөөдөр 2025-05-13

ЦЕГ: СЭМҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй бусдыг индүүгээр цохиж гэмтээсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа

2022-11-28,   373

     Хэрэг хүлээх чадваргүй буюу СЭМҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй олон нийтийн газар бусдын биед халдаж, индүүгээр цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 21-нд цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар хохирогчийн толгойдоо хоёр оёдол тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтнээс  тодруулахад “Одоогийн байдлаар Прокуророос тус хэргийн талаар мэдээлэл өгөх  зөвшөөрөл ирээгүй байна. Тус хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон нь үнэн” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Бусдын биед  халдсан гэх СЭМҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй өмнө бусдын биед халдаж байжээ.


ЦЕГ: СЭМҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй бусдыг индүүгээр цохиж гэмтээсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188