• Өнөөдөр 2025-05-13

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.НАНЖААД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

2022-11-25,   412

         Ерөнхийлөгч салбартаа манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
 
   Тэрбээр Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил тогтвортой ажиллахдаа 30 гаруй дэд станц, трансформаторын өртөөг байгуулахад идэвх санаачилгатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, 3, 4 дүгээр Дулааны цахилгаан станцын өргөтгөл болон Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ  тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Мөн  идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 кв-ын агаарын шугамуудын хэрэгслийг зохион бүтээж суурьшуулан нэн ховор шувуудын зүй бус хорогдлыг бууруулж,  олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан барьж байгуулан, ашиглалтад оруулахад гар бие оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг оруулсан байна.
 
 
 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.НАНЖААД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188