• Өнөөдөр 2025-05-13

Цасанд суусан машиныг татан гаргажээ

2022-11-25,   547

    Цасанд суусан машиныг татан гаргажээ.

      Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Цагаан хөтөл гэдэг газар автомашинууд цасанд боогдсон, шуураад урд зам харагдахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход Багануур дүүргийн харьяат иргэн Т-гийн Бонго-3 загварын автомашин, Багануур дүүргийн харьяат иргэн Ц-гийн Приус-20 загварын автомашин, Багануур дүүргийн харьяат иргэн Б-гийн Портер загварын автомашинууд цасанд боогдон, суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан байна.

 


Цасанд суусан машиныг татан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188