• Өнөөдөр 2025-05-13

ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

2022-11-25,   505

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
 
Аргын тооллын: 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны баасан гараг
Наран ургах шингэх: 08.12-17.06
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
 
      Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188