• Өнөөдөр 2022-11-28

“Монгол бахархал”-ын өдрийн мэнд хүргэе

 Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.  
 
         Монгол Улс даяар билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дөрөвдүгээр тоот тушаалаар “Монголын бахархлын өдөр” -ийг бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж байсан юм. Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ. 
 
            Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан  иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

“Монгол бахархал”-ын өдрийн мэнд хүргэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188