• Өнөөдөр 2025-05-13

Улсын арслан Б.Орхонбаяр сумынхаа эмнэлэгт шүдний иж бүрэн аппарат хандивлажээ

2022-11-21,   350

    Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат бөх Б.Орхонбаяр нь 24 насандаа Түүхт ойн жилтэй төрийн наадамд Улсын даян аваргаар ес давж, Улсын арслан цол хүртсэн юм. Тэрбээр төрөлх сумынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний иж бүрэн аппаратыг хандивлажээ. 
 
    Хөдөө орон нутагт шүдний эмнэлэгийн хүрэлцээ хангамж дутмаг, ахмад настан, бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр гардаг тул энэхүү тоног төхөөрөмж нь тус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг эмнэлэгийн удирдлагууд онцолж байна. 

Улсын арслан Б.Орхонбаяр сумынхаа эмнэлэгт шүдний иж бүрэн аппарат хандивлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188