Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability Expo 2022" арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор 11 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Hand Pro ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүд хамтран зохион байгуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцуулав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдлаа.
Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага нээлттэй 187 ажлын байр зарлаж, санал болгосон бөгөөд ажил хайгч 106 иргэн оролцсоноос давхардсан тоогоор ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг 783 иргэнд хүргэж, ажил олгогчид ажилд орохоор анкет бөглөсөн иргэн давхардсан тоогоор 113 байна. Харин байнгын ажлын байранд 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн байна.
Ард шоп онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээ байгууллаа.
Мөн “UBCAB” ХХК-ний зүгээс тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгон авч, энэ оныг дуустал такси үйлчилгээ үзүүлэх батламжийг гардуулав. Такси үйлчилгээний хөлсийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан 20 компани ивээн тэтгэж, хандивлаж байгаа бөгөөд “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгосон юм.
Ийнхүү энэ жилийн "Disability Expo 2022" арга хэмжээ нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдэл гэсэн өргөн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэл дээр тулгуурласан анхны арга хэмжээ болж амжилттай зохион байгуулагдлаа.
| "Disability expo 2022" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг боллоо |
|
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |