• Өнөөдөр 2025-08-21

Чадамжийг бэхжүүлэх сургалтад хамрагдлаа

2022-11-19,   364

     Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй  төслийн хүрээнд оролцогч талуудын чадамжийг бэхжүүлэх сургалт боллоо.Сургалтаар "Хүлэмжийн хийн талаарх суурь ойлголт, тээврийн салбарын үзүүлэх нөлөөлөл" хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэг, тээврийн салбарын хүлэмжийн хийн төрлүүд, бууруулах арга хэмжээ,  “Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлал” -гэсэн хоёр сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ. 
 
      Энэхүү аргачлал нь төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр болон өөрөө явагч машин механизм тус бүрт боловсруулсан юм. Мөн аргачлалыг автоматжуулан интернетэд байрлуулсан www.ghgtransport.mn вэб сайтыг танилцуулав. Тус вэбсайтыг тогтмол ажиллуулснаар тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооллогыг тогтмол явуулах боломж бүрдэнэ. 
 
      Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ-ын 30 орчим төлөөлөл оролцлоо

Чадамжийг бэхжүүлэх сургалтад хамрагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188