• Өнөөдөр 2025-08-21

Цас цэвэрлэх ажил үргэлжилж байна

2022-11-19,   496

   "Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 2022 оны арваннэгдүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар хуваарьт авто зам, гудамж, зам талбайн зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээнд 15 зам цэвэрлэгээний шүүрийн машин, явган зам цэвэрлэгээнд 12 бичил ногоон төхөөрөмжийн тусламжтайгаар халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.
 
   Өчигдөр цас үргэлжлэн орсонтой холбоотойгоор шөнийн ээлж тасралтгүй ажиллаж, 00:00 цагаас хойш нэмэлтээр 172 тонн бодис, 38 тонн давс замуудад цацжээ. 
 
   Төв талбайн цэвэрлэгээний хусах ачих ажилд гурван механизм, цас тээвэрт долоон задгай техник тус тус гарч газрын дарга болон удирдлагууд зам, талбай болон ажлын үйл явцад хяналт тавин ажиллаж байна. Мөн өглөөний ээлж 06:00 цагт хариуцсан зам талбайдаа гарч, ажил ид өрнөж байна 

Цас цэвэрлэх ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188