Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 15.1, өмнөх оны эцсийнхээс 7.9, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 15.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 (мах, махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ есөн, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард өмнөх оны эцсийнхээс 7.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Харин мөн үнэ энэ оны тавдугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны тавдугаар сард найман хувь, 2020 оны тавдугаар сард 3.3 хувь, 2021 оны тавдугаар сард 6.2 хувь гарсан бол энэ оны тавдугаар сард 15.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь гарсны 5.3 нэгж хувь буюу 35.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байв. Инфляц энэ оны тавдугаар сард 15.1 нэгж хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8, өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны тавдугаар сард 11.6 хувиар, энэ оны тавдугаар сард 17 хувиар өсөж, өсөлтийн хурдац 5.4 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны тавдугаар сард 3.6 хувиар, энэ оны тавдугаар сард 14.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 10.9 нэгж хувиар нэмэгджээ. Энэ оны тавдугаар сард хүнсний бүлгийн үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 17.6, хүнсний бус бүлгийн үнэ баруун, төвийн бүсэд 15.6 хувиар өссөн нь хамгийн их байна.
Барааны бүлгийн үнэ 2021 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар, энэ оны тавдугаар сард 17.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.7 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны тавдугаар сард 1.9 хувиар, энэ оны тавдугаар сард 8.9 хувиар өсөж, өсөлтийн хурдац долоон нэгж хувиар нэмэгдлээ. Энэ оны тавдугаар сард Улаанбаатарт барааны бүлгийн үнэ 18.3, үйлчилгээний бүлгийн үнэ 10.5 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 2.6 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 3.7, ямааны ястай махны үнэ 5.2, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 7.5, ямааны ястай махны үнэ 4.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
| Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 15.1 хувиар нэмэгдлээ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |