Хамаг бүхэн үймэрч, дахин давташгүй том сургамж авсан хүнд нэг өдөр өнгөрөв. Үндсэндээ хоёр өдөр дамнасан шүүх хурлын шийдвэр эцэслэж, нэгэн цагт Монголынхоо тугийг дэлхийн тавцанд мандуулж зогссон, тамирчин хамгийн сайн найзаа зодож, хөнөөсөн хэргээр шүүхээс 16 жилийн ял сонслоо.
Шүүхийн танхимд тэрбээр гэмшиж байгаагаа нулимстай өгүүлэхэд, хүмүүс түүнийг даган өмөрч, уйлсан. Харин хэсэг уйлсны дараа тэр "Найзынхаа аминд хүрнэ гэж үнэхээр бодоогүй. Өмгөөлөгчийн минь хэлсний дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна" гэсэн нь даанч уй төрүүлэм байв. Эр хүн шиг хэргээ хүлээж, хийсэн хэргийнхээ шийтгэлийг үг дуугүй хүлээх зориг, зүрх түүнд даанч байсангүй. Хэрэг болсноос хойш албан ёсоор ард түмнээс уучлал гуйж, ам нээгээгүй түүний хэлсэн үг дэндүү амиа бодсон гэхэд хилсдэхгүй болов уу. Үнэндээ түүнээс "Ямар л ял шийтгэл байна, хүлээхэд бэлэн" гэдэг үгийг л хүлээж байлаа. Гэвч тэр уучлалт гуйж, уйлахаас хэтэрсэнгүй. Хүмүүст өрөвдүүлж, "Эвий минь архинаас л боллоо" гэж халаглуухаас цаашилсангүй. Уур омгоо барьж, өөрийгөө хянах ёстой байтал ямар нэгэн хүчин зүйлээс болж хорлогдлоо, ийм байдалд хүрлээ гэдэг даанч болхи, ичмээр зүйл.
Гэхдээ хууль хэнийг ч ялгахгүй, хүүхдийн гомдлол шиг үгийг нь сонсдоггүйгээ харуулж түүнд хуулийн дагуу оноох ёстой шийтгэлийг оноолоо. Одоо ерөөс хэлсэндээ хүрч, шүүхээс өгсөн ялыг эр хүн шиг эдлэхээс өөр сонголт түүнд байхгүй. Харин ч хэргээ, хийсэн гэмээ нэр төртэй үүрээд ирэх хэрэгтэй. Алдаан дээр нь дэвсэлж байгаа юм биш, ард түмэн хайрлахын дээдээр хайрлаж, хамаг бүхнээрээ өмөөрсөн болохоор тань энэхүү бичвэрийг бичиж сууна.
Сумын буйдхан ахуйд ноцолдож, хөлсөө гартал барилдаж, хөөцөлдөн, нэгнээ үүрч, дүүрч, хоолоо хувааж идэж, хувцсаа дундаа өмсөөд бэлтгэлийнхээ байр руу гэгээ татуулан инээмсэглээд, мөрөөдлөө ярин алхаж явсан найзыгаа та нартаас буцаасан.
2012 оны олимпд хөлөндөө бэртэлтэй ч барилдаад олимпоос мөнгөн медалийн болзол хангаад буухад, тосож үүрээд алхаж явсан хамгийн ойрын өмөг түшгээ та үгүй хийсэн. Эрхэмээс эрхэм хүүгээ хүний гарт, тэр дундаа өвөртөө орж, унтаж, өндийж босохдоо ч нөхөрлөсөн найзынх нь гарт алдчихаад, зүрхээ зүсэж суугаа аав, ээж хоёрыг нь та битгий мартаарай, алгын чинээ гурван үр нь хорвоог аавгүй туулах болсныг ч тунгаан нэг бодоорой. Ганцхан жишээ л гэхэд, Э.Энхбат начныг сүүлчийн замд нь үдсэн өдрийг та болон Монголчууд санаж байгаа болов уу. Өвлийн тасхийм хүйтэн жавартай өглөө ааваасаа үүрд хагацахдаа гурван балчир үр нь ээжтэйгээ мэгшин уйлж, өмөрч үлдсэн тэр дүр төрх одоо ч хүн бүрийн зүрх сэтгэлд халуунаараа байна.

Эр хүн нэг алддаг юм л гэнэ. Амины үнэтэй алдаа гэж хаана байх билээ. Ийм алдааг эр хүн нэг алдлаа гэхгүй. Энэ бол харин ч үүрэх ял, шийтгэлээ хүлээж, эцсээ хүртэл эр хүн шиг, нөхөрлөсөн нөхөрлөлдөө үнэнчээр байж туулах зам шүү. Эцсийнхээ амьсгалыг хураах хүртлээ таны найз Э.Энхбат начин, ард түмний хайртай эгэл даруу нэгэн аавын хүү нөхөрлөлдөө үнэнч байж чадсан. Магад таныг ч уучлаад явсан байх.
Тэр л таны найздаа, түүний гэр бүлийнхэнд нь, энхрий үрсийнх нь өмнө бага ч болов гэмээ цайруулах хэрэг болов уу. "Найзынхаа гэр бүлд насаараа дэм тустай явна" гэж та ч амлаж, таны өмгөөлөгч ч хэдэнтээ дурдсан. Гэхдээ хэчнээн тус дэм, хөрөнгө мөнгө өглөө ч хайртай аав, халамжит хань, эрхэм хүүг нь орлохгүй шүү дээ. Тэгэхээр хийсэн хэргээ эрс шударгаар үүрч, эдлэх ялаа эр хүн шиг эдэлж, туулах ёстой бүхнээ туулаад гараад ирээрэй гэж хүсэж байна.
(1).jpg)
| ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭЭРЭЙ Н.ТҮВШИНБАЯР АА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |