Уул шиг ханхар хүний үр, анд нөхдийн түшигтэй найз, хүний сайхан хань, энхрий үрсийн хайртай аав хорвоогоос буцлаа. Тэгэхдээ хамгийн хайртай, хамгийн дотно найзынхаа гарт амиа алдлаа. Одоогоос хориод жилийн өмнө тэд нөхөрлөж эхлэхдээ ийн нэгнийхээ гарт амиа алдана чинээ зүүдлээ ч үгүй явсан байх. Мөн тэд энэ хүртэл уйлж, дуулж, инээж, амьдралын баяр гуниг дундуур зэрэгцэн алхаж ирэхдээ “Үүрд хамтдаа анд минь” хэмээн нэгэндээ хэдэнтээ амласан бол. Гэвч тэд амлалтынхаа эзэн байж, алхсан замынхаа төгсгөлд хүрч чадсангүй...
Анхдагчдын өлгий гэгддэг Булган нутгийн уугуул тэд, сайхан нутгийн сайхан ч хөвгүүд. Угаас хоёул удмын жаахан өгөгдөлтэй нь дээр сонирхолтой. Аймгийн аварга шалгаруулах бөхийн тэмцээн дээрээс хүч бяраа үзэж анх танилцсан мөчөөс тэдний нөхөрлөл эхэлсэн. Дөнгөж танилцаж, нэгнээ мэдэж байх үед тэднийг илүү гүн бат холбосон хүн бол “Авзага трейд” компаны захирал П.Мэндбаяр. Энэ талаар Н.Түвшинбаяр аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний нөхөрлөл, спортын замналд том нөлөө үзүүлсэн хүн бол П.Мэндбаяр ах шүү дээ. Анх бид хоёрыг арван жилийн сурагч байхад компанийнхаа бөхөөр авч байсан. Сарын 60 мянган төгрөгийн цалинтай дунд сургуулийн сурагч байлаа бид” хэмээн ярьсан байдаг. Эндээс л тэд эхэлж, уртын урт нөхөрлөлийн замд хамтдаа гарцгаасан юм. Тэдний нэг бол М.Өсөхбаяр заан.
Тэд сумын буйдхан ахуйд ноцолдож, хөлсөө гартал барилдаж , нэгнээ үүрч дүүрч өссөн. Тэгээд оюутан болж, хажуу өрөөнд хамтдаа амьдарч, хамт бэлтгэлдээ явж, тэмцээнд оролцож, өдөр шөнөгүй хамт байдаг байв. Энэ хооронд цаг хугацаа тэднийг улам бат бэх холбож, хамтдаа унаж, босож, ялж, ялагдаж, нэгнийхээ амжилтад баярласаар нэг мэдэхэд нэг нь начин, нөгөө нь заан, өнөө нэг нь олимпод орох эрх авах хүртлээ явжээ. Эхлээд Э.Энхбат начинг начин цол авахад, начин цолоо батлахад нь Н.Түвшинбаяр аварга магнай хагартал баярлаж, эрхэм найзаараа бахархаж байсан. Дараа нь харин тэр найзынхаа олимпын бэлтгэлийг хангаж, Бээжингийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулахад тулах цэг нь байсан. Тэд ингэж нэгнийхээ дэмээр мандаж, бадарч, нэгнийгээ дэмжиж, бэлтгэж, үзүүрлэж, түшдэг байв. Тэд ингэж л нэгнийхээ амжилтын шат, дээш авирах гишгүүр нь болдог байлаа. Н.Түвшинбаяр аварга найзынхаа тухай “Энхбатыгаа магтаж болох бүх л үгээр магтмаар байна. Монгол эр хүн ямар байдаг вэ гэдгийг найзаасаа хардаг. Түшиг тулгууртай, ноён нуруутай, юмыг дандаа сайнаар боддог, шуналгүй” хэмээн дотор нь орсон мэт өгүүлсэн байдаг. Арга ч үгүй байх. Гадна дотногүй түүнийг нэвт шувт мэддэг ганц хүн нь тэр өөрөө шүү дээ. Уналтаа ч давалтаа ч тэд харцаараа ойлголцож, уйлахад нь мөрийг нь түшдэг найзууд шүү дээ. Бахархлаа ч бардамналаа ч хуваалцаж, хамтдаа онгирч, омогшиж явсан.
.jpg)
2012 оны олимпод барилдаж байхдаа Н.Түвшинбаяр аварга хөлөө гэмтээхэд Э.Энхбат начин үүрч явсан. Найз нь харин хэрдээ гүргэр ч найзыгаа үүрэхэд түүнд эрхлэн уйлж байсан. Хэдийгээр монгол түмний хайртай бөх, хүчээ гайхуулж яваа тамирчин ч гэлээ тэр гарч ирээд үрүүлээд уйлах найзтай. Бэлтгэлийг нь хангаад, захыг нь мушгиж, давж ирчихээд чангахан тэвэрч, чадлаа шүү бид гээд орилох тулгуур нь үргэлж хамт явдаг байв. Тиймдээ ч Н.Түвшинбаяр аварга ирмэг зоригтой, их жавхаатайгаар он жилүүдэд гишгэж ирсэн. Тэд ийм л найзууд байлаа.
Харин сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүл, ойр дотын хүмүүс нь тэр хоёрыг жаахан холдох болсныг ярьдаг болов. Үргэлжийн цугтаа байдаг хоёр нэг л хөндий болсон байна. Ингэж явсаар одоогоос найман сарын өмнө нэгнээ хүнд бэртээж, улмаар Э.Энхбат начин эмнэлэгт хүнд эмчлүүлж байгаад өөд боллоо... Тэд энэ амьдралд нэгнийхээ жигүүр нь, далавч нь, зориг зүрх нь байсан. Жаахан хөвгүүн байхаасаа халуун гараасаа атгалцаж, өдий хүрсэн... Гэсэн ч тэд ийн архины балаг, хүч бярынхаа ирээр нэгнээ үрэгдүүллээ. Тэдний алхаж ирсэн, хамтдаа туулсан он жилүүд ийн ард хоцорч, үүнээс хойших тэдний хором, мөч ингээд зогслоо. Нартын дор салж хагацахгүй ээ гэж амласан хоёр найз ийн үүрд хагацлаа...Тэдний хамгийн ойрын найз, хамтдаа эхэлсэн М.Өсөхбаяр заан өнөөдөр юу бодож суугаа бол...



| Э.Энхбат начин найзынхаа гарт амиа алдана гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |