• Өнөөдөр 2025-05-18

Хүүхдийн төв номын санг Бөхийн Баастын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ

2021-11-24,   725

      Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ой энэ жил тохиож буй.  Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2021 оны арваннэгдүгээр сарын 19-ний  159 дүгээр тогтоолоор тус номын санг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит номын сан болгохоор шийдвэрлэжээ.

     Уг тогтоолд “Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь “Монголын Хүүхдийн төв номын санг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит номын сан болгосугай” хэмээсэн байна.

    Хүүхдийн төв номын сан нь анх БСШУ-ны сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС (одоогийн МУҮНС) -гийн харьяанд “Хүүхдийн номын ордон” нэртэйгээр дөрвөн уншлагын танхим, 16 ажилтантайгаар 2003 оны тавдугаар сарын 9-нд нээлтээ хийж байжээ.  
     Улмаар Засгийн газрын 2004 оны есдүгээр сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд, залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжүүлснээр Монгол Улсад анх удаа хүүхдийн номын сан бий болсон түүхтэй. Номын сангийн тухай” хуулийн 17.3 дахь заалтыг үндэслэн 2015 онд Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоолоор “Хүүхдийн төв номын сан” нэртэй болж, дөрвөн хэлтэс, 32 ажилтантай болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.
    Сан хөмрөгтөө монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг болон тогтмол хэвлэлтэй томоохон номын сан болоод байна. Одоогоор насны болон хэлний онцлогт тохируулсан зургаан танхим болон зөөврийн номын сангаар хүүхэд, багачуудад үйлчилж байна
 

Хүүхдийн төв номын санг Бөхийн Баастын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-24 12:16:04
    М.Чимэдцэеэ: Сайхан мэдээ байна. Алдарт зохиолч Бөхийн Баастын нэрэмжит газар 2 болж байна. Баян-Өлгий аймгийн төвийн 2-р бүрэн дунд сургууль (90 жилийн түүхтэй сургууль) 2017 онд Бөхийн Баастын нэрэмжит сургууль болсон юм.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188