Баян-Өлгий аймгийн Өлгий сумын математикийн багш Ж.Нурбек үерийн улмаас гэргүй болсон нэг сурагчийнхаа гэр бүлд байшин барьж өгчээ. Энэ бол хүмүүс бид сэтгэлийнхээ дэмээр нэгнийхээ зүрхэнд гал асааж, ирээдүй рүү алхах замыг нь гэрэлтүүлж өгч байгаагийн нэгэн жишээ. Энэ сайн үйлсийн үрээр өнөөдөр нэгэн өрх толгойлсон эмэгтэй, дөрвөн охинтойгоо дулаан байшинд өвлийг угтаж байна. Эргэлт.мн мэдээллийн сайт Ж.Нурбек багштай ярилцлаа.
-Юуны өмнө танд сайхан үйлсийг бүтээсэнд баяр хүргэе. Байшин барьж өгөх болсон түүхээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд гурав дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. Тэгээд энэ жилээс анх удаа зургадугаар анги дааж авсан юм. Наймдугаар сард манай суманд хэдэн өдөр тасралтгүй бороо орсны улмаас айлуудын байшин, гэр нурсан. Тэгэхэд манай ангийн хүүгийн байшин нурж, ээж дүү нартайгаа айлд байгааг мэдсэн юм. Тэгээд очтол, засвар хийх ч нөхцөлгүй байсан. Хамгийн гол нь энэ үеэр манай аймагт коронавирусийн халдвар ихсэж, айлууд нэгнийдээ очих нь битгий хэл хүмүүс бөөгнөрч болохгүй нөхцөл байдалд байсан. Ийм байхад өрх толгойлсон эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ айлд байна гэдэг их эрсдэлтэй. Ингээд л туслахаар шийдэж, сум болон аймаг даяараа хандивын аян өрнүүлсэн. Өөрөө шууд тусална гэхээр багшийн цалин хүрэхгүй байсан юм. Ингээд хоёр сарын хугацаанд хандивын аян өрнүүлээд дөрвөн сая төгрөг цугласан. Гэвч энэ бол нэг байшин босоход хүрэлцэхгүй мөнгө. Иймээс аавдаа хэлэхэд, аав найзуудаасаа хандив тусламж хүссэнээр байшин барих мөнгө боссон. Ингээд Жанибек даргатай “Алтан гүүр” компани, “Элан фарм” эмийн сангийн захирал Ерик, Өлгий сумын радио нэвтрүүлгийн дарга Н.Оспан, Ислам шашны нэгдсэн холбооны тэргүүн Х.Амангелди, Улаанбаатар скай рестораны хамт олон сэтгэлийн хандив өргөн, тусалсан юм.
-Байшин хэчнээн хүний хүч хөдөлмөрөөр боссон бэ. Таны хувьд хичээлийнхээ зав зайгаар барьж байв уу?
-Тийм ээ. Хичээл их байхаас гадна, хичээлээ бэлдэх, хөтөлбөр боловсруулах зэрэг бичиг цаасны ажил их байсан. Тэгээд өглөө хичээлээ зааж, өдөр хурал зөвлөгөөнөө амжуулаад, орой байшингийнхаа ажилд оролцоод явж байсан. Түүнээс гадна олон хүний оролцоотойгоор байшин боссон. Тухайлбал, байшин барьж өгч байгаа эмэгтэйн ойр дотны хүмүүс болон аав маань оролцсон. Эмэгтэй өөрөө бас ажил хийж байгаа хүмүүсийн хоолыг хийж, бусад жижиг зүйлсэд гар бие оролцсон.
-Аав тань таны санаачилсан хандивын аяныг сайн дэмжжээ?
-Тийм ээ. Манай аав уулын спортын олон улсын хэмжээний мастер. Аялал жуулчлалын салбарт 35 жил ажилласан. Манай аймагт Алтай таван богд уул бий. Аав минь зунд нутаг орныхоо үзэсгэлэнт газар болон уул өөд гарах гэсэн жуулчдад хөтөч хийдэг юм. Тэгээд хурааж хуримтлуулсан жаахан мөнгөнөөсөө сум орон нутгийнхаа хүмүүст тусална. Өндөр өвөө харин Момбай гэдэг урлагийн хүн. Маршал Чойбалсанг нүдээрээ үзэж, баруун бүсийн чөлөөлөх дайнд тулалдсан. Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Соёлын төв буюу театрыг өөрийн гараар байгуулсан хүн. Одоо тус сумын театр өвөөгийн минь нэр буюу Ахбигйин нэрэмжит гэж явдаг. Энэ бол миний мөнхийн бахархал.
-Одоо цагт зарим хүн бусдад 5000 мянган төгрөг өгсөн ч зураг хөргөө цахим сүлжээнд нийтэлж, тусалсан гэдгээ зарлаад байдаг. Харин та нэг айлыг байшинтай болгосон атлаа чимээгүй л байж?
-Бид чинь Исламын шашинтай. Энэ төрлийн шашинтай хүнд тусалбал олон нийтэд зарлахгүй байх ёстой байдаг юм. Харин энэ удаад хандив олон түмний дэмээр боссон учир ийнхүү мэдээлж байна.

-Хүнд тусална гэдэг сайхан ч өнөө цагт их ховордож байгаа чанар шүү дээ?
-Хүмүүс бид чадах зүйлээрээ бусдад тусалж байх ёстой санагддаг. Дээр хэлсэнчлэн өвөө, аав хоёрыгоо даган багаасаа урлаг, спортоор их явсан. Энэ байдал намайг зөв хүн болон төлөвшихөд их нөлөөлсөн гэж боддог.
-Байшин барьж өгөөд, ээж болон хүүхдүүдийн баярлахыг харах хамгийн сайхан байсан байх?
-Байшингаа барьж дууссаны дараа хүмүүсийг баярлаж байгааг хараад их баярласан. Байшин барьж өгсөн эмэгтэй бидэнд нүдэндээ нулимстай талархлаа илэрхийлж байсан. Мөн олон ч хүн урмын үгс бэлэглэсэн. Өчигдөр гэхэд Боловсролын сайд цахим хуудсандаа “Багшдаа баярлалаа” гэсэн пост оруулсныг уншсан. Энэ бүхнээс дараагийн сайхан зүйлийг бүтээх урам авч, их баяртай байгаа.
-Баярлалаа, таны сайхан зүйл бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.
-Баярлалаа.





| Ж.НУРБЕК: Шавийгаа ээж, дүүтэйгээ айлаар амьдарч байгааг сонсоод зүгээр сууж чадаагүй |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |