-МАНАЙХААС ОЛГОСОН БҮХ QR КОДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЖОЛООЧ НАРЫГ ЯВУУЛАХГҮЙ ГЭЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА-
Арваннэгдүгээр сард бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох үеэр 18 салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан. Ингэхдээ тухайн байгууллагын ажилчид, түгээлт болон ачаа тээврийн жолооч нар QR код бүхий зөвшөөрлийн бичгийг автомашины цонхондоо нааснаар хөдөлгөөнд оролцох эрх нь үүсэж байсан билээ. Уг ажлыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын тушаалаар Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны www.teeverzuuch.mn сайт хариуцан хийж байсан аж.
Гэвч арванхоёрдугаар сарын 23-наас дахин хатуу хөл хорио тавьсан бөгөөд ингэхдээ 15 салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлж байгаа юм. Гэтэл жолооч нар өмнө үүсгэсэн QR кодоор хөдөлгөөнд оролцох боломжгүй болжээ. Учир нь НОК-ын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж www.smartcar.mn сайтаас дахин шинэ QR код үүсгэж хөдөлгөөнд оролцох ёстой гэжээ. Үүнээс болж иргэд, жолооч нарт хүндрэл үүсээд байгаа аж.
-Танай байгууллагаас олгож байсан QR кодоор жолооч нарыг явуулахгүй байгаа юм байна. Ямар асуудал үүсээд байна вэ?
-Арваннэгдүгээр сарын хөл хорионы үеэр нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг улс орон даяар түгээх зорилгоор ачаа бараа тээвэрлэх жолооч нарт www.teeverzuuch.mn сайтаар дамжуулж зөвшөөрөл олгоно гэх Шадар сайдын найман хуудас бүхий тушаал гарсан. Гэтэл хэрэгжүүлж эхлээд нэг хоногийн дараа Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар жижиг тээврийн хэрэгсэлд www.smartcar.mn сайтаар дамжуулж QR код олгоно гэсэн захирамж гаргасан. Тухайн үедээ манайх түгээлтээ хариуцаад, тэднийх жижиг тээврийн хэрэгсэлдээ QR код олгоод явахаар болсон.
Гэтэл дахиад хатуу хөл хорио тогтоох үеэр Нийслэлийн онцгой комиссоос www.teeverzuuch.mn сайтаар QR код олгохгүй гэсэн байна. Ингээд манайхаас QR код авчихсан байгаа жолооч нар явж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Арванхоёрдугаар сарын эхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдын сайд нарын хамтарсан тушаалаар өвс тэжээл болон нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг www.teeverzuuch.mn сайтаар дамжуулахаар болсон.
Гэтэл үүнийг ч явуулахаа больчихсон. Манайхаас олгосон QR кодтой нэг ч машиныг явуулахгүй гээд байна. НОК-оос www.smartcar.mn сайтаас олгож байгаа шинэчилсэн загвартай QR кодоор явуулна гээд бүх цагдаа нарт үүрэг өгчихсөн. Улсын онцгой комиссын шийдвэрийг Нийслэлийн онцгой комисс нь дагахгүй байна.
-QR кодын загварыг шинэчилж байгаа гэсэн мэдээллийг нийсэлээс өгч байсан. Танай үүсгэсэн QR кодонд ямар нэгэн асуудал үүссэн юм биш үү?
-Нийслэлээс гаргасан загвар нь манайхтай төстэй байсан. Тэгээд энэ удаад манайхаас өөрчилж шинэчлээд гаргаж байгаа гэсэн. Манай QR код ямар ч асуудал үүсгээгүй. Арваннэгдүгээр сард хэд хэдэн газарт QR код уншихгүй байх тохиолдол гарсан. И патрол гээд цагдаагийн систем байдаг юм билээ. Тэр системийг нь дахин шинэчилж байж манай QR кодыг уншуулж байсан. Үүнтэй холбоотойгоор уншихгүй байх тохилдол гарсан. Одоо ямар ч асуудал байхгүй.
-Танайхаас QR код авсан автомашинуудыг явуулахгүй байгаа гэлээ. Жолооч нарт ямар хүндрэл учруулж байна вэ?
-Жолооч нарыг явуулахгүй гээд гэрчилгээг нь хураан авч байна. QR кодыг нь хуулж авч байна гэсэн гомдол ирж байна. Иргэд, жолооч нарт үнэхээр том асуудал үүсгэж байна. Зүүн аймаг руу явдаг машинууд QR код уншихгүй байна гээд явж чадахгүй байна.
Улаанбаатар хот руу орж ирэх гэж байгаа автомашинуудыг зогсоочихсон байгаа.
-Энэ талаар Тээврийн цагдаагийн алба болон холбогдох албаныхнаас тодруулсан уу. Ямар тайлбартай байна вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас тодруулахаар танайх QR кодын загвараа шинэчлээд www.smartcar.mn сайтын QR кодтой адилхан болгочихож болдоггүй юм уу гэсэн тайлбар өгч байгаа юм. Ингэж болохгүй шүү дээ. Манайх өөр систем. Арга ядсан тайлбар хэлж байна. QR кодын загвар хамаагүй шүү дээ. Яах гэж QR код хэрэглээд байгаа учраа ч ойлгохгүй албан тушаалтнууд их байна. Энэ чинь цагдаа иргэн хоёрыг хооронд нь харилцаа үүсгэхгүй гэж QR код уншуулж мэдээллийг нь аваад явах ажил шүү дээ.
-Танай QR кодоор явахгүй байгаа бол нийслэлээс бүх автомашинд QR код олгож байгаа гэсэн үг үү?
-Өчигдрөөс эхлээд нийслэлийн www.smartcar.mn нь QR код өгөхөө больчихсон байна лээ. Тоо хязгаарлалт тогтоох шаардлага гарсан учраас дахиж өгөхгүй гэсэн хариу өгч байгаа юм. Тэгэхээр түгээлтэд явж байгаа автомашинуудын 30 хувь нь QR код аваад бусад нь явахгүй гэсэн үг.
-Танайхаас хичнээн машин QR код аваад явж байсан бэ?
-5214 QR код авчихсан тээврийн хэрэгсэл байна. Энэ бүх машинууд зогсчихоод байна.
- Энэ QR кодыг авахад ямар нэгэн төлбөр төлдөг үү?
-Манай байгууллагаас хэзээ ч мөнгөөр энэ кодыг олгоогүй. Авто тээврийн үндэсний төв, ХХААХҮЯ-тай хамтран ажилладаг. Энэ системийг тээвэрчдийн санхүүжилтээр бий болгосон. Корона гарахаас ч өмнө байсан. Харин хөл хорио тогтоох үеэр Зам, тээврийн хөгжлийн яаманд хандаад, тэд цааш нь УОК-д танилцуулаад ковидын үед зөв систем байна гэж үзэн цаашид нэвтрүүлье гэж ярилцсан. Гэтэл УОК, НОК хоёр нь уялдаж ажиллаж чадахгүй байна. УОК-ынхоо шийдвэрийг НОК нь дагахгүй байна.
-Танай QR кодыг ашиглахгүй гэж мэдэгдсэн үү?
-Мэдэгдсэн зүйл ерөөсөө байхгүй. Анхнаасаа www.smartcar.mn сайтаар дамжуулж олгоно гэсэн бол хамаагүй. Бидэнд явж болно гэж хэлчихээд гадаа гараад жолооч нарыг маань цагдаа нар явуулахгүй байгаа юм. Бид хохирохгүй шүү дээ. Жолооч, иргэд л хохироод байна.
-УОК-т энэ талаараа хандсан уу?
-УОК-т хандаж албан бичиг бичсэн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас УОК руу мөн албан бичиг явуулсан. Хариу ирээгүй л байна.
| М.МӨНХТУЛГА: УОК-ын даргын шийдвэрийг НОК хэрэгжүүлэхгүй байна |
|
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |