"Эргэлт.мн" мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатартай ярилцсан “Халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс 10 хоногийн дараа аяндаа эдгэрнэ” хэмээх ярилцлагыг долоо хоногийн онцлох нийтлэлээр танилцуулж байна.
Уг ярилцлагад коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 80 орчим хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс 10 хоногийн дараа аяндаа эдгэрч байгаа талаар онцолсон бөгөөд үүний учир шалтгааныг хүний дархлаатай холбон тайлбарлана. Харин 10 орчим хувь нь хүндээр өвчилж буй бөгөөд энэ нь эмнэлгийн ажилтан, эрэгтэй хүмүүс болон чихрийн шижин, бөөрний архаг үрэвсэл, хэт таргалалттай иргэд байгааг онцолж эдгээр хүмүүстээ илүү анхаарах ёстойг олон улсын судалгааны өгүүлэлд үндэслэн ярьсан юм. Ингээд ярилцлагыг хүргэе.
“Ковид-19” цар тахалтай холбоотой зарим асуудлаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Монгол Улсын гавъяат багш, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатартай ярилцлаа.
-Коронавируст халдварын талаарх маш олон мэдээлэл цахим сүлжээгээр гарч байна. Тухайлбал, халдвар авсан иргэний дархлаа насан туршдаа сул болно, байнгын эмчилгээ хийлгэнэ гэх мэт. Тэгэхээр үнэн бодит мэдээлэл нь яг юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье?
-2019 оны арванхоёрдугаар сараас Хятадын Ухань хотод үл мэдэгдэх шалтгаанаар уушгины хатгалгаа, бусад эрхитэн тогтолцооны хямралын шалтгаанаар олон хүн нас барж эхэлсэн. Үүний шалтгааныг эрдэмтэд судалж Sars-Cov2 короно вирус болохыг тогтоож “Ковид-19” гэж нэрлэсэн. Дэлхий нийтээр “Ковид-19” халдварыг судалж, гуравдугаар сард ДЭМБ-аас цар тахал хэмээн зарласан. Үүсгэгч нь тодорхойгүй, олон хүнийг хамарсан, улс орнуудад зэрэг тархсан өвчнийг “Цар тахал” гэж нэрлэдэг. Коронавирус энэ халдварыг үүсгэж байна гэдгийг мэдсэн. Эхэн үедээ яаж оношилж, эмчлэх тухайд мэдээлэл маш бага байсан. Хүний биед халдвар дамжих замыг эрчимтэй судалж, 2020 оны дөрөв, тавдугаар сараас дэлхийн шинжлэх ухаан коронавирусийн тухай нэлээд мэдээлэлтэй болсон. Эмнэлзүйн судалгаагаар өндөр настай, уушгины архаг үрэвсэлтэй, зүрх судасны өвчтэй, хэт таргалалттай, чихрийн шижинтэй, эрэгтэй хүмүүст голчлон хүндрэл өгч байна гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгэхээр эрсдэлт бүлэг нь ойлгомжтой болчихлоо шүү дээ.
Халдвар авсан хүмүүсээ тогтоосныхоо дараа гэрт нь тусгаарла. Өвчлөл нь хүндрээгүй иргэд 10 хоногийн дараа аяндаа эдгэрнэ.
Манай улсын хувьд нэгэнт дотооддоо энэ вирусийн халдварыг алдчихсан. Хаанаас орж ирээд, яаж халдав гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү. Гурав, дөрөвдүгээр сард дэлхийн ихэнх улс орон паникт орсон. Тэр үеийг бодвол энэ өвчнөөс сэргийлэх, оношлох эмчлэх аргууд нь бий болчихлоо. Тэгэхээр одоо манай улс паникт ороод, сандраад байх нь утгагүй. Дэлхий нийтэд халдвар алдсаны дараа тархалтаас сэргийлэх хамгийн зөв арга бол хөл хорио гэдгийг тогтоочихсон.
Sars-Cov2 буюу “Ковид-19” нь Sars-1 халдварыг бодвол их хурдан тархдаг вирус. Өвчний нууц хугацаа 5.5 хоног. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өнөөдөр халдвар авлаа гэж бодоход дунджаар 5-6 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлнэ гэсэн үг. Үүнийг бид нууц үе гэж нэрлээд байгаа. Хамгийн аюултай нь, эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө 1-3 өдөрт халдвар тархах чадвар өндөр байна. Тэгэхээр халдвар авсан иргэдийг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байхад нь олж аваад, тусгаарлах нь хамгийн чухал ажил болоод байна. Нэгэнт эмнэлзүй буюу клиникийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд оношийг нь баталгуужуулаад, эмчлэх асуудал яригдана.
(1).jpg)
Тэгвэл дэлхийн улс орнуудад коронавируст халдвар тархаж 1.4 сая хүн нас барсан гэх зэрэг тоон мэдээллийг харахад 80-85 хувь нь ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвчилдөг юм байна. Үүний 10-15 орчим хувьд клиникийн шинж тэмдэг илэрдэг. Энэ нь хуурай ханиалгах, цээжээр өвдөх, халуурах, булчингаар өвдөх гэх зэргээр илэрч байна. Шинж тэмдэг илэрсэн хүмүүс буюу өөрөөр хэлбэл, халдвар авсан 100 хүн байна гэж бодоход таван хувь нь нэлээд ноцтой гэж болохуйц хүндэрч, хоёр орчим хувь нь нас барж байна. Энэ хоёр хувь нь хэн бэ гэдгийг эрдэмтэд тогтоочихсон. Тэгэхээр энэ хүмүүсээ хамгаалах л хамгийн чухал болоод байна.
Өвчлөл нь хүндэрсэн хүмүүстээ онцгой анхаарч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй бол халдвар авсан болгоныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Эмчилгээ хийж байна гээд үр ашиггүй менежмент явуулаад байна.
Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс чухам юунаас болж нас бараад байгааг өнгөрсөн зургаа, долдугаар сард клиникийн судалгаагаар тодорхой болсон. Тодруулбал, үрэвсэлийн цитокин гэдэг уураг төст бодис нь дархлааны эсээс ялгардаг. Цитокины шуурга буюу асар эрчимтэй үрэвслийн урвал өрнөснөөр цусны бүлэгнэлтийн тогтолцооны зохицуулга хямарна. Тэгэхээр уушги, бөөр, зүрх гэх мэт амьдралын чухал эрхтэнд судсан доторх бүлэгнэлтийн эмгэг гэх хам шинж хүний биед ихээр үүсч, дээрх эрхтнүүдийн үйл ажиллагааг доголдуулж, үхэлд хүргээд байна гэдгийг тогтоосон. Ингэснээр эмчилгээ нь ойлгомжтой болсон гэсэн үг. Бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийж, үрэвслийг дарна. Энэ олон судалгааны дүнд коронавируст халдвар авсан иргэдийн нас баралтын тоо буурч эхэлсэн. Тэгэхээр хөл хорио гэдэг нь эрүүл хүмүүсийг халдвар авах вий гэдгээс сэргийлэхээсээ илүү халдвар авсан хүнийг цааш халдвараа тархаахгүй байх явдал юм. Хөл хорионы гол зорилго нь энэ. Улс орнууд энэ асуудалд өөр өөрөөр хандаж байна. Тухайлбал, манай улсад массийн илрүүлэг, шинжилгээ хийж байна. Энэ бол тийм ч тохиромжтой шийдэл биш байж болно. Япон Улсад өдөрт 1000-2000 иргэн халдвар авч байхад массийн илрүүлэг гэдэг зүйлийг хийхгүй байгаа. Тэгэх шаардлага байхгүй. Яагаад вэ гэхээр, халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь аяндаа эдгэрнэ. Тэгэхээр өвчлөл нь хүндэрсэн хүмүүстээ онцгой анхаарч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй бол халдвар авсан болгоныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Эмчилгээ хийж байна гээд үр ашиггүй менежмент явуулаад байна.
Дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/130/single/3459 холбоосоор уншина уу.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Халдвар авсан иргэдийн 80 ГАРУЙ ХУВЬ НЬ эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс 10 хоногийн дараа АЯНДАА ЭДГЭРНЭ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |