Америкийн зохиолч, яруу найрагч Сильвиа Платын ээж Аурелиа Платдаа бичсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна.
Өнөө цагт хадгалагдаж үлдсэн бичвэрүүдэд зохиолч, яруу найрагч Сильвиа Платыг ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан талаар өгүүлсэн байдаг. Гэвч үүнийг нэрт яруу найрагчийн ээж Аурелиа Плат үгүйсгэж, 1992 онд “Сильвиа Платын бичсэн захидлууд” нэртэй ном эмхтгэн гаргаж, дэлхийн дахинд түгээжээ.
...Бурхан минь, хэрэв намайг “Хэдэн өдрийн турш гэртээ хариад ир” гэсэн бол би хэчнээн баяртай байх сан. Гэвч миний сэтгэл санаа тавгүй, долоо хоногийн турш сэтгэл санаагаар унаж, өвдөж, шаналж байна. Үүнийгээ зүгээр л хүлээн зөвшөөрсөндөө харамсаж байна.
Асуудлын гол учир нь миний амьдралд хандах хандлага. Үүнээс холдохын тулд, зайлахын тулд амиа хорлох тухай хүртэл бодлоо, ээж ээ. Би ердөө л ямар ч зорилгогүйгээр гүйлтийн зам дээр гүйж, шинжлэх ухаанаас хоцорч, саажилттай болж, мэргэжлээрээ зугаацах ёстой юм шиг энэ аймшигтай амьдралын өдөр бүрээс айж байна. Ээж ээ, би үнэхээр галзуурч байна. Ердөө л жижигхэн сонголт атал, давж туулшгүй бэрхшээл мэт санагдаж, амьдралын минь үзэл нуран унасан. Гэвч зугтахыг хүсэх бүртээ илүү их автаж, шигдэж байна. Өнгөрсөн зун амиа хорлоогүйдээ өөрийгөө зүхэж байна. Би зүгээр л үр дүнгээ өгөхгүй хуурай томъёо сурахыг хичээж, хичээснийхээ дүнд өвчтэй болсондоо гайхаж байна. Яагаад, яагаад, яагаад...
Ном уншихаар нээхдээ ч өвдөж байна. Бүхэл жилийн турш долоо хоног бүрийн 10 цагийг хий дэмий үрдэг. Энэ миний амьдралын үлдсэн цаг хугацаанд хэрхэн сөргөөр нөлөөлөх тухай ч мэдэж байгаа ч...
Миний бүх амьдралыг энэ магистрын курсийн аймшигт айдас, хуурай, утгагүй байдал, хиймэл томъёогоор удирдана. Харин үүний оронд биет зүйлс юу юунаас илүүтэй адислал байх байсан. Одоо би яагаад геологи судлаагүйгээ гайхаж байна. Харин одоо үүнээс зугтах аль эсвэл галзуурах хэрэгтэй. Яаж би өөрийнхөө мэдэрч буй хий хоосон байдлаа тайлбарлах юм бэ...! Амьдрал ердөө шоглоом шиг санагдаж байна.
Хэрэв би одоогийн сурч байгаа хичээлээ давж чадвал II семестр гээд цаашдын ирээдүйдээ гэрэл харах боломжтой гэж бодож байгаа. Гэхдээ би энэ байдлаараа үргэлжлүүлж чадахгүйнэ. Би томъёог үзэн яддаг, валент, хиймэл, молекулыг огт тоодоггүй. Энэ бол хуурамч шинжлэх ухаан, онол гээд л ойлгох зүйл алга. Гэтэл би энд зүгээр л суугаад хий хоосон гэж бодсон зүйл маань миний амьдралыг сүйтгэж орхихыг зөвшөөрч байна. Сэтгэл зүйчтэй ярилцахаас ч үнэхээр их айж байна. Тэд намайг хийж байгаа зүйлийг маань орхиход хүргэж магадгүй. Харин хагас цагийн томъёо, жижиг математикийн харилцааг няцаахад зориулж болох юм. Би сурахыг хүсэхгүй байгаа ч, сурах ёстой зүйлс маань миний толгойд ордог болоод удаж байна. Би энд амьдралынхаа бүхэл бүтэн нэг жилийн үрэн таран хийж байгаа минь тэвчихийн аргагүй байна. Энэ бүхнээс ангижирмаар... Гэхдээ булангийн үзүүрт гэрэл харагдах шинж байгаа учраас л дахин хайрлаж чадаж байна.
Ээж минь, үнэндээ би танд санаа зовохыг үзэн яддаг. Гэхдээ би таны төлөө уйлж чадна. Амьдрал гээч зүйл үнэхээр харанхуй юм. Харин миний хамгийн хоёр сайн найз болох Дик, Марта хоёр ч амьдралыг бүрэн харж чадаагүй байгаа шүү дээ. Хичээлээ ч тэр.
Би сэтгэл зүйдээ үнэхээр их санаа зовниж байна. Миний ирээдүйн амьдрал надад ямар сайн сайхныг өгөх вэ. Би үүнийг үзэн ядаж байна. Аймшигтай, жигшүүртэй гэж боддог.
Бурхан мань, миний амьдрал ямар жигшүүртэй юм бэ. Амьдралаас хүлээх ганц зүйл маань өөрийгөө сатааруулж, бас дахин өөрийгөө сатааруулж байгаагаа мэдэж байна. Бүх зүйл хоосон, утгагүй. Магистрын курс ч боловсрол биш. Энэ бол там. Хэрэв “Эдгээр аймшигтай томъёолол, миний хувьд хуурай, ашиггүй санах ойн хэсгүүдээсээ зугтахгүй бол галзуурах болно” гэдгийг сэтгэл зүйдээ яаж итгүүлэх вэ.
Би үнэхээр аймшигтай ихээр сандарч, айж байна. Нэг талаараа би магистрт сурахаа болих нь зөв гэж бодож байгаа. Би тэдний надад хэлж, зааж байгаа зүйлийг өөрийнхөө уран бүтээлч, философилог сэтгэлгээтэй нийцүүлж чадахгүй. Ер нь чадахгүй нь байгаа нь коллежийн удирдлагуудын хувьд ичмээр зүйл. Би өнөөг хүртэл өөртөө маш сайхан сэтгэгдэл төрүүлж ирж чадсан ч, намайг аймшигтай, харалган зам хүлээж байсанг мэдрэх галзуурмаар байна. Шинжлэх ухаан миний хувьд ямар ч ашиггүй дэмий зүйл. Молекул болон атомын тухай ойлгомжгүй, өнгөц ойлголт миний амьдралын тухай ойлголтыг ахиулахгүй. Гэвч би үүнийгээ ч үгүйсгэж чадахгүй.
Өө, миний биеийн бүх эс туулж буй амьдралын минь эцэс төгсгөлгүй, шаардлагагүй эрүүдэн шүүлтийг эсэргүүцдэг. Би үүнийг ойлгохыг хүссэн ч ойлгохгүй. Үүнийг хэн нэгэн, тэр бүү хэл сэтгэцийн эмч ч тайлбарлаж чадахгүй. Би дотогшоогоо хөтлөгдөж, хөндий, хоосон санагдаж байна. Эмнэлэгт хэвтсэн ч, ямар ч эмчилгээ миний дотоод өвчнийг эмчилж чадахгүй. Идэвхгүй байж, цөхрөлд унах хүртлээ Талархлын баяр хүртэл хүлээх болно. Гэхдээ би хэчнээн эзгүйрч, хий, хоосонд хавханд орчихсон юм бэ дээ!
Таны хайрт,
Хоосон, хөндий охин, Сивви.
1952 оны арваннэгдүгээр сарын 19.
| Яруу найрагч Сильвиа Платын ээждээ бичсэн захидал |
|
«Гамма» агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |