Энх цаг ч гэлээ эх орон, төр, ард түмнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй мянга мянган хугацаат цэргийн албан хаагчид Монгол орны дөрвөн зүг найман зовхистод
“...Үнэнч хүчээ тандаа зориулж
Үлгэрийн орныг гардан байгуулж
Үеийн бид нар хоолой нийлүүлэн
Үдшийн зугаалганд дуугаа өргөе өө...” хэмээн дуулж, оройн тоонд жагсаж байгаа. Өдөр хоног 365 дахин улирч, навчис унасан намар, жавар тачигнасан өвөл, шуурга исгэрсэн хавар, нар шарсан зун... Эргэх дөрвөн улиралд эр хүний дотор юу эс бодогдох. Эргэлт.мн мэдээллийн сайт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Цэргийн захидал” булангаа эхлүүлж байна. Эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө амь, бие үл хайрлан тэмцэх андгай тангарагтай эгэл цэргийн захидлуудыг уншигч та долоо хоног бүрийн Лхагва гарагт Эргэлт.мн мэдээллийн сайтаас хүлээн авч үзээрэй.
.jpg)
Сайн байна уу, хайрт аав минь. Таньдаа зориулж бичиж байгаа эхний бөгөөд сүүлийн захидал минь энэ. Хайрт аав минь надад таньтайгаа хамт байсан мөчөөс хамт байгаагүй цаг хугацаа илүү их санагдаж байна. Таньтай хамт байсан бага балчир насны тоотой хэдхэн дурсамж л санаанд орж ирдэг. Одоо өнгөрсөн цаг үерүүгээ эргэн нэг харахад их зүйл өөрчлөгджээ. Яагаад ч юм би танд зүгээр л гомддог. Учрыг нь бодож байгаагүй л дээ. Гэхдээ л би танд гомддог. Магадгүй жаахан хүүхэд байхад минь орхиод явсан болохоор тэр байх. Бага байхдаа айлын хүүхэд шоглочихоод аавд нь зэмлүүлж зогсохдоо, харанхуй шөнө гэрэлгүй гудамжаар ганцаараа алхаж байхдаа таныг их үгүйлдэг байж билээ.
Одоо таны орхиод явсан тэр балчир хүүхэд том эр болсон. Ардын армид, дэд түрүүч цолтой дэвхийсэн цэрэг болсон. Таны толгойд байх тэр жаахан хүүхэд одоо амьдралд таарсан саад тотгорыг туулж чадахаар зоригтой болсон шүү, хайрт аав минь.
Та мэдэх үү. Харанхуй шөнө согтуу хүн хаалга тогшиход эгч минь айчих вий гэж өөрийн эрхгүй санаа зовж, шөнөжин хажууд нь сэрүүн суудаг байсан. Хичээл нь оройтож тарах бүрд сургуль дээр нь очиж, хүлээдэг байсан. Гэхдээ одоо хүү нь танд гомдохоо больсон ааваа. Жаахан байх үед минь та орхиж яваагүй байсан бол би одоогийнх шиг тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй болж чадахгүй байсан биз.
.jpg)
.jpg)
Одоо таны орхиод явсан тэр балчир хүүхэд том эр болсон. Ардын армид, дэд түрүүч цолтой дэвхийсэн цэрэг болсон. Таны толгойд байх тэр жаахан хүүхэд одоо амьдралд таарсан саад тотгорыг туулж чадахаар зоригтой болсон шүү, хайрт аав минь. Урьд нь таньд гомдож, туньж явсан тэр жаахан хүү таныгаа уучилсан ааваа. Хүү нь одоо тантайгаа уулзахыг дэндүү их хүсэж байна, ааваа. Орчлон хорвоод голомтыг тань залгах ганц хүүгээ ямар эр хүн болсон бэ гэдгийг хараасай гэж хүсэж байна. Хүү нь зүгээр л таныгаа дэндүү их санаж байна. Ааваа.
Тандаа хайртай шүү, ааваа
Таны хүү: Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний Ёс журам сахиулах Зэвсэгт Хүчний 032 дугаар ангийн Харуул Үйлчилгээний Тусгай рот, хоёрдугаар салаа, хоёрдугаар тасгийн захирагч Дэд түрүүч З.Отгонжаргалаас
| ЦЭРГИЙН ЗАХИДАЛ |
|
«Гамма» агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |