“Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодооны хэрэгт холбогдсон учир түүний олимпын медалиудыг ОУОХ-ноос хураажээ” гэх мэдээллүүд цахим орчинд тараад буй. Тэгвэл Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, “ОУОХ-ноос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын медалийг хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв” гэжээ.
Түүнчлэн “Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн, тамирчин байх үедээ “Бээжин-2008” олимпын наадмаас эх орныхоо түүхэнд анхны алтан медаль, “Лондон-2012 наадмаас мөнгөн медаль хүртэж, Монголын түүхэн дэх олимпын анхны хос медалтнаар тодорч байсан билээ.
Олимпын медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпын медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпын медалийн нэр хүндийг гутаан ,үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй юм.
ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпын медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй. ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн олимпын алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр байгаа” гэж мэдэгдсэн байна.
МҮОХ: Н.Түвшинбаярын медалийг хураахгүй |
|