Аймаг, дүүргийн олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп- Эв нэгдэл” чуулга уулзалт Монгол орны хязгаар аймаг Дорнод аймгийн Чойбалсан хотоос эхэлж байна.
“Олимп- Эв нэгдэл” чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Бээжин 2008 олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хурандаа О. Гүндэгмаа, “Рио 2016” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Д. Отгондалай, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г. Ерөөлбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод аймгийн "Амстердам" олимпын зөвлөлийн дарга, МҮОХ-ны гишүүн Б.Чимэддорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр орон нутагт спорт, олимпизмыг хөгжүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Засаг даргын орлогч Ч. Ганбатыг Алтан- Очир одонгоор, таеквондо-гийн дасгалжуулагч П.Билэгсайханыг “Олимпын алдар одон”-гоор тус тус шагнав. Чуулга уулзалтын үйл ажиллагаа Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул зэрэг сумдаар 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
| “ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |