• Өнөөдөр 2026-08-11

“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд болно. Монголын дүрслэх урлагийн хөгжил болон музейн салбарын хөгжилд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гүйцэтгэсэн үүрэг, тус музей дэх монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

    Хурлын хоёр салбар хуралдаанд судлаачид дараах чиглэлийн хүрээнд 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлнэ. Үүнд :Дүрслэх урлагийн музей нь түүхэн замнал, ололт амжилт.  Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн бүрдэл, үзмэр цуглуулгын судалгаа. Дүрслэх урлагийн музей дэх анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын бүтээлүүдийн ур хийц, бэлгэдэл, илэрхийллийн онцлог. Монголын дүрслэх урлаг судлалд музейн салбарын оруулсан хувь нэмэр. Дүрслэх урлагийн музейн хөгжил дэх эрдэмтэн судлаачдын оролцоо. Нүүдэлчдийн урлахуйн ухааны өвийг түгээн дэлгэрүүлэхэд Дүрслэх урлагийн музейн гүйцэтгэж буй үүрэг зэрэг сэдвээр хэлэлцэнэ.


 

 


“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188