• Өнөөдөр 2026-07-19

Г.Монголжин жюү жицүгийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

     Казахстан Улсын Алмата хотод жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда Констракшн” ХХК-ийн тамирчин, ОУХМ Ганбаатарын Монголжин амжилттай барилдаж, Азийн аваргы шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Сингапур, Арабын Нэгдсэн Эмират Улс, Филиппин Улсын тамирчидтай хүч үзэж, алтан медалийн төлөөх барилдаанд Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчинтай өрсөлдөн, Азийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.

 


Г.Монголжин жюү жицүгийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188