• Өнөөдөр 2026-07-17

Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо

      Зүүн Азийн өсвөрийн багийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголын охидын шигшээ баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай буулган авч, Монголын өсвөрийн теннисний түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Энэ бол Монголын өсвөрийн теннисний хувьд бахархам, түүхэн амжилт юм. Өмнө нь манай охидын баг багаараа олон удаа ялалт байгуулж байсан ч энэхүү тэмцээнд 3:0-ээр цэвэр ялалт байгуулсан нь анхны тохиолдол болж байна.

     Энэхүү ялалт нь зөвхөн нэг тоглолтын үр дүн биш, харин тууштай хөдөлмөр, итгэл үнэмшил, хамтын хүч ямар үнэ цэнтэйг харуулсан томоохон амжилт юм. Мөн “болохгүй зүйл гэж үгүй” гэдгийг бидэнд дахин нэг удаа ойлгуулж, цаашдын замналд улам их урам зориг өглөө. Мөн Т. Үлэмжтөгөлдөр хүү 2026 оны Зүүн Азийн өсвөрийн теннисний хөвгүүдийн багийн анхны ялалтыг авлаа.

 


 

 


Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188