• Өнөөдөр 2026-07-13

М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ

      Серби Улсад  долдугаар сарын 3-11-ний өдрүүдэд  15 мянган еврогийн шагналын сантай “International Chess Tournament Paracin Open 2026' шатрын олон улсын тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнд дэлхийн  25 орны 170 шатарчин тоглосон байна. Харин тэмцээний “Рапид” төрөлд 20 орны 145 шатарчин өрсөлджээ. Манай Мөнхдалайгийн Амилал өрсөлдөж мөнгөн медаль хүртжээ.

Медаль хүртсэн тамирчид:

GM Mikhaila Bryakin (SRB) алт.

IM Munkhdalai Amilal (MGL) мөнгө.

GM Mitrabha Guha (IND) хүрэл

 

Тус тэмцэний “Блиц” төрөлд 16 орны 95 шатарчин өрсөлдөж М.Амилал мөн мөнгөн медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн тамирчид:

GM Mitrabha Guha (IND) алт.

IM Munkhdalai Amilal (MGL) мөнгө.

GM Mikhaila Bryakin (SRB) хүрэл.

Харин тэмцээний стандарт төрөлд  88 тамирчид өрсөлджээ.

IM Want, Artem (RUS)

GM Mitrabha, Guha (IND)

IM Amilal, Munkhdalai (MGL).


 

 


М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188